Би Жиминий аавд бөхийн, "Оройн мэнд аав аа"
"И Жинхи юу даа? Уулзаагүй уджээ... Зөндөө том болчихож." Пак ах дулаанаар инээмсэглэнэ.
"Аав ааааа!!" Жисан шатаар хамаг хурдаараа доош уруудан, аавыгаа тэвэрлээ.
"Сайн уу, аав" Жимин инээмсэглэнгээ энгийнээр хэлэв.
"Сайн уу, хүүхдүүд ээ. Одоо бүгд суугаад авчирсан сүндэг идэцгээе." гээд биднийг хоолны ширээ рүү ирэхийг дохилоо.
Бид ширээ тойрч суугаад идэж эхлэв. Жимин Жисан хоёр аавтайгаа инээдтэй зүйл ярилцан инээлдэнэ. Удалгүй Пак эгч гэртээ ирлээ. Хаалга тайлж өгсний дараахан тэр шууд л ярианд оролцож, жаргалтай байх аж. Эгч ах хоёр хоёулаа хамтдаа хайр бялхсан, тайван өмнөхөөсөө тэс өөр болчихсон нь анзаарагдаж байлаа. Эвлэрчихсэн юм байх даа? Аз жаргалтай гэр бүлийн энэ байдал намайг тайвшруулах ба Жиминийг дахиж гэр бүлийн хүчирхийллийг харахгүй нь гэдэгт баярлана.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрсээр цаг хэд болж байсныг ч анзаарсангүй. Ханан дээрх цаг руу харахад аль хэдийн 21 цаг болжээ. Би эндээс явахыг хүсэхгүй байна, хэрвээ эндэхийг орхичихвол маргааш бүгд ямар байсан тэр хэвэндээ орохвий гэдгээс айж байна. Тэдний аз жаргалыг, Жиминийг алга болгохыг хүсэхгүй байсан ч гэртээ очихгүй бол ээж аав хоёр санаа зовох байх. Аль хэдийн тэдний санааг хангалттай зовоочихсон болохоор дахиж нэмэрлэхийг хүсэхгүй байна.
"Хоолоор дайлсанд баярлалаа, аав, ээж. Орой болчихож, явах хэрэгтэй бололтой." Би сандлаасаа өндийн, тэдэнд бөхийлөө.
"Тэгвэл би хүргэж өгчихөөд ирье." Жимин бас суудлаасаа өндийв.
"За, ээж аавдаа бидний мэндийг хүргээрэй за юу?" гэж Пак эгч хэллээ.
Бид дахин нэг удаа салах ёс хийгээд Жисан руу гараа даллав. Жиминий гэрээс гармагц хүйтэн агаар бие жихүүцүүллээ.
"Хүйтэн байна шүү." Би хацраа гараараа даран, энгэрээ тэвэрлээ.
"Наашаа ойртоод яв, би халуухан болохоор даарахгүй." Жимин нүдээ ирмэв.
"Мөрөөднө биз." Би дургүйцсэн царайны хувирал тоглоомоор гаргалаа.
"Дулааныг мэдэр!" гээд Жимин мөрөөр гараа явуулан тэврээд, намайг өөртөө наахад нь хацар халуу дүүгэж, зүрх хурдан хурдан цохилж эхлэв.
Жимин миний хацар луу хатгаад, "Хараад байгаарай, миний халуухан байдлаас болоод бүр ягаараад эхэллээ."
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...
