Жирийн л нэг хотын төвд байрлах энгийн нэгэн кафе. Хөл хөдөлгөөн ихтэй болоод ч тэр үү их үйлчлүүлэгчтэй байх аж.
"Тэхёнаа чи энд ирж надад жаахан туслах хэрэгтэй байна" Өргөн мөр мөртэй царайлаг залуу цаад талд байх ажилчиндаа ийн хэлнэ.
"За ойлголоо"
"Хён, өнөөдөр ч их хүнтэй байна шүү. Хоосон ширээ нэг ч алга. Та ядарч байна уу? Жаахан амс хийх үү?"
"Би зүгээр дээ. Чамайг ийм олон хүнтэй байхад яаж ганцааранг чинь үлдээгээд амраад байж байхав дээ. Кафегаа хаах хүртэл амрахгүй л байхаас"
Их хүнтэй байгаагаас гадна өнөөдөр зөвхөн хоёулхнаа л ажилж байлаа.
"Хүмүүст тасрахгүй нь ээ. Ажил тарахад хэдэн минут дутуу байна?"
"Хорин минут л үлдчихэж"
"Ёооё ашгүй дээ"
___________
"Цаг ямар удаан өнгөрөвөө?"
Тэдний ажилах цаг дууссан байх ба хойно байрлах хувцсаа солих өрөөндөө тэрийн хэвтэх ажээ.
"Их хүнтэй байсан болоод л тэр байх"
Тэд нээх их зүйлс ярьсангүй хоёулаа гэр гэртээ харьцгаалаа
~~~~~~
Дөнгөж гэртээ орж ирсэн Тэхён их л ядарч бие нь чилсэн байх бөгөөд шууд унтлагын өрөөнийхөө орон дээр хэвтлээ.
"Энэ ажлыг гайгүй гэж бодсон чинь ёоххх... ямар хэцүү юм бэ?"
Хэсэг орон дээрээ нүдээ аниж хэвтсэнийхээ дараа хувцсаа солихоор шүүгээгээ нээтэл...
"ААААААА"
Түүний өөдөөс юу нь мэдэгдэхгүй хүн хараад зогсож байх нь тэр.
"У-уучлаарай та битгий надаас айгаарай.."
Өнөөх хүн гараа сарвалзуулсаар тайван байхыг хэлэх бол Тэхён тэгэх шинж байсангүй. Орон дээр гаран сүнс сүүдэр харсан аятай царай нь ихэд гайхаж мөн сандарсан харагдана. Түүнийг гайхшруулсан нэгэн хэн юм бол?
"Ч-чи... чи хэн бэ? Хулгайч уу? Оргодол босуул уу? М-манайд яаж орсон юм бэ?"
"Үгүй ээ нөгөө цонх чинь онгорхой байсан болохоор нь л..."
"Өө.. өхх заза. Сүүлийн үеийн хулгайч нар цонх дамжиж хэргээ хийдэг болоо юу? Эсвэл чи дээд айлын нууц амраг нь юм уу?"
"Би хулгайч дээрэмчин биш ээ. Зугтаж явж байгаа хүн байна"
Танихгүй этгээдийн ийн хэлэхэд Тэхён түүнийг үнэхээр л хулгайч байна гэж бодож байв.
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"