Түр хугацаагаар Намжүүний машиныг зээлэн тэд Сөүл хотын зүг явж байгаа билээ.
Тэхён түүний хажууд нэг ч үг цухуйлгахгүй байгаад Жонгүг гайхсаар урдах замаа харан, өөрийгөө хүүхэдтэй болсон байж магадгүй гэж бодох төдийд л сэтгэл нь дүүрээд цаанаасаа л жаргалтай болоод байх аж.
"Тэхён аа? Хэрвээ би үнэхээр хүүхэдтэй болчихсон бол яах вэ?"
"Би хоёр хүн хайрлах болсондоо үнэхээр их баяртай байх л байх даа"
Жолоогоо барингаа Жонгүгын зүг хараад түүн рүү дөрвөлжин инээмсэглэл тодруулсаар хэлэхэд Жонгүг ч инээд алдсаар гэдсэн дээрээ гараа тавьж үзнэ.
Яг баталгаа байхгүй ч гэсэн Жонгүгт илрээд байгаа шинж тэмдгүүд нь бараг л жирэмсэн эмэгтэй хүнийг шиг байгаад байгаа. Хоолны туршид буурах, хоолны төрлийн зүйлсийн үнэр авахаар шууд л бөөлжис нь цутгаж, мөн түүний адаар ааш нь улам ихэссэн.
Эмнэлэгт:
"Хэлж байгааг зүйлсээс чинь үзэхэд тодорхой л байна. Энэ том чихтэй хүн жирэмсэн болчихож. Гэхдээ би үүнд нэг л сайн итгэж өгөхгүй байна. Манай эмнэлэгийн түүхэнд эр хүйстэй хүн хүүхэд тээж байсан удаа нэг ч байхгүй. Бусад эмнэлэгүүдэд ч мөн адилхан биз. Өөрөө жирийн хүний бие махбодоос тэс ондоо юм шиг байна. Тийм ч учраас жирэмсэн болох чадвартай байж магадгүй. Жирэмсэн болсон эмэгтэйчүүдэд долоо хоногийн дараа иймэрхүү зүйлс илэрдэг ч таных бол жирэмсэн болсны дараа шууд илэрдэг бололтой. Юутай ч баяр хүргэе. 2 хоногтой жирэмсэн байна..."
Эмч инээд тодруулсаар ийн хэлэхэд Тэхён байдгаараа үсэрч цовхчиж аль эсвэл Жонгүгыг барьж авж үнсэхэд Жонгүг суудлаасаа босоод "Эмчээ! Төрөх өрөө чинь хаана байгаа юм бэ?" гэхэд эмч "Яах гэж байгаа юм?"
"Яах юу байдаг юм! Нэгэнт л би жирэмсэн юм чинь... хүлээх юу байна аа! Одоо хурдхан шиг хүүхдээ гаргаад авчихъя аа! Тэхён аа гялс энэ эмнэлэгийн төрөх өрөө рүү очъё! Би хүүхдээ хармаар байна!!!"
"Хөөе хөөе хөөе! Тайвшир бүлтгэрээ. Чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Бидний хүүхэд ердөө хоёрхон хоногтой байхад яаж төрүүлэх гээв? Хүүхэд маань чиний гэдсэнд арван сар байж байгаад... Тэгээд төрнө. Ойлгосон уу?" Үүнийг сонссон Жонгүг хошуугаа унжуулсаар "Би яаж арван сар тэсэх болж байна аа..."
Цамцныхаа хормойг оролдон ийн хэлэхэд эмч хажуунаас нь "Хүүхэд тээх явц нь хэвийн хүмүүстэй адилхан бололтой. За за энэ ч яахав. Өнөөдрөөс эхлээд эмчийн хяналтанд орж байгаа шүү. Сар болгон ирж биеийн байдлаа шалгуулж байх аа мартав аа. Аан бас эхний ээлжинд хоол идэж чадахгүй хэцүү л байх байх. Эхэн үеүдийн шинж тэмдгүүдийг өнгөрсний дараагаар биенд тустай хоол хүнс хэрэглэх ёстой шүү. Одоо гарч болно оо"
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"