~20~

1K 131 10
                                    

Үүнийг мэдээд тэд ойгоор нэг тарцгаан Жонгүгын нэрийг чангаар дуудан хашгирах бөгөөд Тэхён түүнийг хаана юу хийж байгаа, бас бэртэл авчихсан байх вий гэхээс дэндүү ихээр санаа нь зовж байлаа.

Мөн Тэхён түүнийг тийм орой, бороотой байхад гадагшаа гаргасандаа харамсаж байгааг ч гэсэн дурьдах нь зүйтэй байх.

"Жонгүг аа!!! ҮҮНИЙГ СОНСОЖ БАЙГАА БОЛ ГАРААД ИР Л ДЭЭ!!!"

Ядаж байхад одоог хүртэл бороо хувингаар цутгах мэт орж байгаа болохоор Жонгүгыг хайхад нилээд бэрх байлаа.

"Новш гэж!"

"Тэхёнаа түүнийг олсон уу???"

"Олчихсон юм шиг харагдаад байна уу!!! Хаана, яачихсан байгаа бол гэж бодохоор сэтгэл санаа зовоод үхэх гээд байна мэдэв үү!!!"

"Одоо тайвшир даа... Бид Жонгүгыг заавал олох болно"

Үнэн хэрэгтээ бол түүнийг хайгаад нилээн удсан. Өшөө цаашилсан бол тэд өөрсдөө төөрчихөж магадгүй болохоор Намжүүн түүнд буцахыг сануулав.

"Одоо явсан нь дээр байх аа. Зөндөө хайлаа шдэ..."

"Та чинь юу яриад байгаа хүн бэ?! Хэрвээ буцмаар байвал та хоёр л буц. Би өөрөө хайгаад олчихно!"

~~~

"Бурхан минь... Жонгүг аа чи хаана байгаа юм бэ...!"

Тэхён дэндүү их ядарсан болохоор нэг томоохон модны дэргэд суун хөлөө амраах аж.

"Тэр юу гээч нь вэ?"

Тэхён нүдээ томруулан, өөдөөс харсан модны ард нэг зүйл газар хэвтчихсэн байхыг анзааран босоод болгоомжтой гэгч нь чимээгүй алхсаар очоод хартал

"Жонгүг?"

Ингээд олчихсондоо гайхах баярлахын голд гацчих нь тэр.

"Жонгүг аа! Босоорой!! Жонгүг!!"

"... яасан бэ?..."

"Юу 'яасан бэ?' гэж!!! ЧАМД ЯМАР ИХ САНАА ЗОВСНЫГ ЧИ ЕР НЬ МЭДЭЖ БАЙНА УУ!!! БАС ЯАГААД ЭНД ИНГЭЭД ХЭВТЧИХСЭН БАЙГАА ЮМ!"

Жонгүг юу ч болоогүй юм шиг түүн рүү нүдээ цавчлан ширтэх нь эгдүүтэй. Тэрээр бүхэл өдөржин газар унтаад өгсөн байж ээ? Бас бороо орсноос болоод хувцас нь тэр чигтээ шавхай болчихож.

"гэрээ олохгүй байсан болохоор энд унтчихсан юм л даа..."

Түүний дуу цаашаагаа ороход Тэхён золтой л галзуурчихсангүй. Өөрт нь хичнээн их санаа зовсоныг Жонгүг үнэхээр мэдэхгүй байгаа бололтой.

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now