~2~

985 141 14
                                    

Жонгүг тэр шөнөдөө гадаа гудамжны сандал дээр унтсан билээ. Сэрүүхэн байсан болоод ч тэр үү бие нь чичирч даарч байсан юм. Ядаж байхад өмссөн хувцас нь тийм ч дулаахан биш. Энэ тэндээ урагдчихсан хувцас.

~~~~~~~

Сэрүүлэгний дуунаар Тэхён орноосоо салж ядан босох аж.

Нүдээ нухалсаар цагаа хартал өглөөний 9 цаг болж байлаа.

"Еээ би хоцорлоо шдээ!"

Сандраад босохдоо шүүгээний буланд хөлөө цохичих нь тэр.

"Яааая новш гэж!"

Амандаа хараал тавьсаар гартаа тааралдсан хувцснууд эв хавгүй өмсөн нүүр амаа ч угаалгүй гэрээсээ гүйсээр гарлаа.

~~~~~~

"Чи яагаад бүтэн цаг хоцорчихвоо?"

"Унтчихсан л байхгүй юу даа"

"Хоцорч болно. Гэхдээ бүтэн нэг цаг ажлаасаа хоцорч болохгүй ээ"

Зангинах ч гэхүү зэмлэх ч гэхүү Жиний яршигтай үглэлтэнд Тэхён ярвайна.

"Заза битгий авгай шиг үглээд бай!"

"Авгай гэнэ шүү! Өөрөө хоцорчихоод..."

Тэд бие биентэйгээ ярилгүй ажилдаа орцгоов.

Тэхён ирэхэд л кафе нь дүүрэн хүнтэй захиалга ихтэй байсан юм.

"Тэхёнаа тэр ширээн дээр очоод захиалгыг нь өг. Хурдал хурдал"

Тэхён өчигдөр орой нойроо авч чадаагүй болохоор ажил дээрээ хагас унтаа юм явах аж.

"Хөөё Тэхёнаа бохироо гаргаж хая"

"Ахаа би цэвэрлэгч биш шдэ. Цэвэрлэдэг хүн нь хийх ёстой биздээ"

"Цэвэрлэгч эгч ажлаасаа чөлөө авчихсан. Өнөөдөр ч бас чи бид хоёр хоёулахнаа ажиллана. Олон юм яриад байлгүй наад ууттай хогоо гаргаж асга"

"Үглээ эмгэн шиг гэдэг нь"

Тэхён хөлөө зөөж ядан хогоо барисаар кафен хаалгаар гаран хогоо асгав.

"Хөөе үзвэл үзье! Би та гурваас айхгүй шүү! Алив нэг нэгээрээ хүрээд ир! Эр хүн шиг үзье!"

Буцаад кафе руугаа орох гэтэл хажууханд хэн нэгний орилох нь сонсогдов.

Тэхён үнэхээр сониуч зантай.. Эсвэл хэрэгт дуртай хүн юм болов уу? Ямартай ч тэр чимээ гарсан зүг рүү очтол гурван залуу нэг жижигхэн биетэй хөвгүүнийг тойроод зогсчихсон байх нь тэр.

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now