"Бүлтгэр минь! Миний хайран хувцаснуудыг яаж байгаа юм бэ?"
Өнөө өглөө Тэхён Жонгүгт хувцас угаагаарай гэж хэлсэн юм л даа. Тэгсэн чинь Жонгүг бүх цагаан ногоон өнгөтэй хувцаснуудыг зэрэг угаалгын машинд хийгээд угаачихсан билээ. Үүнээс болж ихэнх цамц нь өнгөө алдсан.
"Хэн ер нь чамд өнгөтэй хувцсыг цагаан хувцстай цуг угаадаг гэж заасан юм! Чи энийг хардаа. Зарим нь саарал болчихсон байна шдэ!!" гэсэнд нь Жонгүг гэмгүй царай гарган "Би яаж мэддэг юм. Чи л өөрөө угаа гэсэн байх шүү. Ингэх байсан юм бол өөрөө угаахгүй яасан юм! Дараа нь хүн рүү чичлээд байхын! Би урьд ийм ажил хийж үзээчгүй. Анх удаа юм угааж байгаа шдэ. Ганц удаа харж үзээч тэгэх үү?" Жонгүг Тэхёныг уурлаад байсан болохоор нь муурны нүд гарган түүнрүү өрөвдөлтэй нь аргагүй харах аж.
Үүнд нь Тэхён амьсгаа аваад "За яахав харж үзлээ гэж бодъё. Гэхдээ чи миний цамцнуудыг хардаа. Арай л муухай болсон байгаа биздээ. Чамайг шийтгэж байна. Хоёр хоног ажил руугаа дагуулж явахгүй шүү. Зурагтаа үзнэ үү, гараа гэмтээнэ үү чиний л дур. Ямар ч байсан хэсэгтэй л би өмсөх зүйлгүй болчихлоо!"
"Сүртэй гэдэг нь.." хэмээн Жонгүг бувтнав.
~~~~~~~
"За чи юу болоод аймар уурлачихсан юм? Чи ууг нь хэр барагтаа л ингэж уурладаггүй дээ?" гэж Согжин асуусанд Тэхён санаа алдаад "Үгүй ээ яахав дээ... Тэр муу бүлтгэр амьтнаас болоод л уурлаж байна. Би бүр багтарч үхэхнээ"
"Юу болсныг нь мэдэхгүй ч өнөө орой нэг газар жаахан суувал яаж байна? Чиний уцаар ч бас гарах байлгүй" Согжины түүнд тавьсан санал Тэхёнд дажгүй сонсогдсон бололтой зөвшөөрснөө илэрхийлэн
толгой дохив. Үүнийхээ дараа буцаж ажилдаа орлоо.○○○
"Үгүй ээ мөн сүртэй хүн шүү. Хэдхэн ширхэг даавуунаас болж уурлаад л" Жонгүг Тэхёныг гарсан хойгуур түүнийг амаа урагдтал хэлэх хэлэхгүй үгсээр доош хийнэ. Ганцаараа байгаа болоод ч тэр үү Тэхёныг муулах хүсэл нь ил болсон байв.
"Нээрээ тэр зургийн цомгийг дахиад нэг эргүүлж тойруулж хардаг ч юм билүү...?"
Удалгүй Жонгүг Тэхёны өөрөө рүү гүйн орон доор хэвтэх зургийн цомгийг зөвхөн уйдаагаа гаргах гэж үзэж эхлэв.
"Бүгдээрээ л дажгүй зурагнууд юм.. Гэхдээ энэ жижигхэн залуу сүүлийн хэдэн зурган дээрээ яагаад ингэтлээ сонин гарчихсан юм бол? Баргар царайлаад, хүчээр авхуулсан мэт л"
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"