Орой болж хувцсаа солих гээд арын өрөө рүүгээ ортол Жонгүг нойрондоо дийлдэн сандал дээр суугаагаараа унтаж байв. Энэ тэрүүгээр хөлийнхөө тавхайг эргэтэл явсан Жонгүг ядарсан байх л даа.
"Чихээ унжуулчихаад унтаж байгааг нь. ХӨӨЕ"
Ганцхан чанга дуугарахад Жонгүг дап хийтэл цочин нойрноосоо сэрэх нь эгдүүтэй. Хацар нь шүлс болчихсон нүд анилдаж юу юугүй буцаад унтахад бэлэн байх аж.
"Б-би унтаагүй шүү. Жаахан зүүрмэглчихэж. Намайг авч явна биздээ?"
"Тэрийг би шийднэ. Дагаад яв"
"За"
Тэд кафегаас гаран явсаар явсаар Тэхёны гэрт ирэв. Түүний гэр
ажлаас нь нилээд зайдуу учир зогсолтгүй алхсаар байгаад Жонгүгийн хөл өвджээ."Наад хувцас хунар чинь юу вэ? Хаанаасаа гуйж авчирсан юм бэ гэмээр халтар болчихож"
Тэхён Жонгүгийн гэртээ оруулаад л түүний өмссөн зүүснээр нь гоочлоод байв.
"Арай гэж олж өмссөн юмыг минь юу гээд байна аа? Тэглээч чамд таалагдах албатай ч биш!"
"Кхм... ямартай ч усанд ор! Ойд амьдардаг байсан гэл үү? Тэгвэл бөөн тоос шороо агуулж байгаа байлгүй. Баруун эргээд ариун цэврийн өрөө байгаа. Биеэ сайн угаагаарай"
Тэхён шүүгээнээсээ шинэ алчуур гарган түүнд өгтөл Жонгүг түүн рүү юуг ч өгүүлэм харцаар ширтээд байлаа.
"Яасан? Би чамайг усанд оруулж өгөх ёстой юу?"
"Ү-үгүй ээ үгүй. Би өөрөө чадна"
Ичсэн бололтой түргэн түргэн алхалсаар угаалгын өрөөнд орж хаалгыг нь тас хийтэл хаачих нь тэр.
"Хүүе наад хаалга эвдлээ!"
"У-уучлаарай"
~~~~~~~
"Чамайг хэн гэдэг гэлээ бүлтгэрээ?"
"Жонгүг. Бүлтгэр биш Жон Жонгүг"
Жонгүг хэзээний уснаас гараад ирсэн бөгөөд өмсөх хувцас олдоогүй болохоор Тэхёны зарим хувцсыг өмсөн сууна. Гэхдээ Тэхёны цамц түүнд яг л даашинз мэт томдож байлаа.
"Аан намайг Тэхён гэдэг. Танилцсандаа таатай байна бүлтгэрээ"
"Хөөе! Бүлтгэр биш Жонгүг гээд байхад чинь. Сонсгол муутай юм уу? Эсвэл хүний нэрийг цээжлэхдээ тийм муу хэрэг үү?"
Жонгүг бараг л түүний 5:0 хийчихлээ. Тэхён ч чимээгүй болчихож.
"Тэгэхээр Жонгүг. Энэ гэрт миний дүрмээр байна ойлгосон уу?"
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"