"Тэр юу иддэг юм бэ?"
"Мм ихэвчлэн эмэгтэй хүнээс хүүхэд төрсөн бол хүүхэд нь ээжийнхээ хөхнөөс гарах сүүгээр хооллодог юм" гэсэнд Жонгүг цээж рүүгээ харчихаад "Тэгэхээр би хүүхдээ хооллож чадахгүй гэсэн үг үү?" нухацтай царайлан урд нь суух Тэхёнаас ийн асуутал өнөөх нь нэрхийтэл инээгээд "Үгүй дээ, үүнд битгий санаа зов. Нялх хүүхдэд зориулсан хуурай сүү аваад, түүнийгээ найруулаад өгөхөд л бидний бяцхан сахиусан тэнгэр цадна"
Хэмээн Тэхён түүнийг тайвшруулахад Жонгүг аан гэсэн шиг "Тийм байлгүй дээ"
Саяхан төрсөн тэдний хүүхэд одоо ердөө л долоон хоногтой байгаа бөгөөд хааяахан уйлагнан аав нараасаа хоол нэхэн чарлаж байсан болохоор л тэд ийн ярилцан сууж байгаа юм.
"Би өчигдөр түүнийг нүцгэн байхыг харчихсан шд"
"Тийм үү??? Яаж? Би ч гэсэн хармаар байна"
Тэхён хамаг байдгаараа гайхаад түүний харсан зүйлийг харахыг туйлаас их хүсэж байв.
"Яаж вэ гэвэл би өчигдөр нойл орох гэж гарч байхдаа нярайн хүүхдийн тасгаар зөрсөн. Тэгэхэд нэг сувилагч эмэгтэй түүний живхийг сольж байсан. Бас миний зулзага үнэхээр эр хүн юм билээ... Яг л чам шиг" гэсээр ичингүйрэн хэлэхэд Тэхён ёжтой инээх нь тэр.
"Хацар чинь улайгаад байна уу даа? Тийм ээ би жинхэнэ эр хүн шиг гэдгээ мэднэ" хэмээн уруулаа хазлах аж.
"За боль оо! Битгий хүн ичээгээд бай"
Жонгүг улаа бутарсан хацраа дарсаар цаашаа хараад хэлчихэв.
"Надад хүүгээ 'Тэр, түүний, тэрний' гэж дуудах жаахан төвөгтэй санагдаад байна шдээ. Хурдан нэр бодож олцгооё"
"Чиний зөв шүү. Үүнийг гэдсэнд нь байхад л бодож олдог байж. Уг нь яг бодох гэж байхад би өвдөөд энд ирсэн шд"
~4 сарын дараа~
"Хөөх манай Жүнхён өнөөдөр ямар ихийг гаргаж байна аа"
Жонгүг хамраа чимхсээр баастай живхийг Тэхён руу сунгахад "Би энийг яах юм?"
"Хаячих"
"Аан за"
"Эмээ өвөө хоёр чинь чамайг хэтэрхий их хоололчихсон юм байхдаа? Ингэж их баагаад, бас нэг хоногийн дотор бондойчихсон ч юм шиг" хэмээн Жонгүг чармай шалдан орон дээр хэвтэх хүүгээ өхөөрдөнө.
"Жонгүгаа Жүнхён даарчихвал яах юм бэ? Хурдан хувцсыг нь өмсгө! Чи өөрийнхөө хүслийг хангах гэж хүүгээ нүцгэлж болохгүй шдээ"
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"