~34~

702 148 14
                                    

"Бүлтгэрээ чи маргааш эмнэлэгээс гарах юм байна лээ"

Тэхён түүнийг эд ам руугаа хоол чихэн сууж байхад нь ийм хэлсэнд Жонгүг хоёр хацраараа дүүрэн хоол дүүргэчихээд түүн рүү харлаа.

"Маргааш уу? Хэдэн цагт?"

"Өглөө эмчтэй уулзаад шууд төлбөрөө хийгээд гарна гэсэн" гэхэд Жонгүг нэг л гуниглаад суучихав.

"Яасан бэ?"

"Яагаачгүй ээ, уг нь эмнэлэгийн хоол их амттай юмсан... Ахиад идэж чадахгүй гэхээр л"

"Чиний хэлж байгаа зөв л дөө, нээрээ л эмнэлэгийн хоол үнэхээр амттай. Гэхдээ эмнэлэгт ирэхгүй байвал сайн шдээ"

"Тийм л дээ" хэмээн одоо ч гунигтай царай гаргасан хэвээр.

"Дуртай ч бай дургүй ч бай үнэн гэвэл чи ахиад эмнэлэгт ирнэ шд. Хүүхдээ төрүүлхээр энд дахиад ирнэ ээ гэсэн үг"

"Тийм юм байна. Миний үрээ, баярлалаа. Аавдаа ийм сайхан хоол идэх боломж дахиад олгосонд!"

_________________

"Баяртай! биеэ сайн бодоорой. Доошоо тонгойж, хурдан гүйх, огцом хөдлөх гэх мэт хөдөлгөөнүүдийг хийж болохгүй шүү. Бас унтахдаа дээшээ харж унтаж болохгүй шүү. Аль болох хажуу хоёр талаараа унтахыг хичээгээрэй. Удахгүй уулзацгаая"

Эмч инээмсэглэн хэлэхэд Тэхён бөхөлзсөөр " Би бүх юман дээр нь анхаарах болохоор та санаа зовох хэрэггүй дээ. Баярлалаа баяртай"

Талархсанаа илэрхийлчихээд тэд гар гараасаа хөтлөлцсөөр гэрийн зүг алхана.

"Алхаж байгаа болохоор ядарч байна уу?"

"Үгүй дээ гайгүй. Харин би хүүгээ л хурдан хармаар байна"

"Би ч гэсэн. Хүү маань чи бид хоёрын хэнийг нь дуурайх бол? Бүр догдолчихлоо"

"Ингэхэд Тэхёнаа? Хүүхэд төрүүлэхэд их өвддөг үү?"

"Харин л дээ би төрж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Ээж намайг төрүүлэхэд их өвдсөн, бүр уйлсан гэж байсан. Магадгүй үхэх гэж байгаа юм шиг өвддөг байх"

Тэхёныг юу ч бодолгүй ингэж хэлэхэд тэрээр шууд алхахаа болиод байрандаа зогслоо.

"Ү-үхэх ээ?"

Хар үст юу хэлснээ ойлгон Жонгүгыг зүгээр болгох гэж хичээнэ.

"Б-бишээ. Би буруу хэлчихлээ. Зүгээр л хөнгөхөн өвдөлт байх. Айх хэрэггүй дээ"

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now