~27~

680 143 14
                                    

Арьс цочроох зэврүүн хүйтэн шалан дээр унаснаар одоо л нэг юм ухаан орж байгаа аятай нүдээ нээх Жонгүг.

"Юу гээч нь вэ?"

Дэндүү харанхуй болохоор хаана байгаагаа мэдэх боломж байгаагүй агаад бие чичрүүлмээр хүйтэн.

Төд удалгүй төмөр хаалганы чахрах дуугаар үл таних этгээд тэр өрөөнд ноёрхох бөгөөд урдаас нь тусах гэрэлд Жонгүгын нүд гялбана.

"Чамайг өөрөө миний атганд ороод ирнэ гэж санасангүй шүү"

Нуруу хүйт даасан тэр нэгний хоолой өрөөг цуурайтуулахад Жонгүг түүнийг хэн гэдгийг бараг л гадарласан юм. Хэзээ ч мартагдахгүй аймшигт дурсамжийнх нь эзэн.

Газар тэнхэлгүй хэвтэх Жонгүгын хажууд явган суусаар хацраар нь өөрийн хүчирхэг гараа явуулна.

"Чи ч эцэг эхтэйгээ тун адилхан юм гээч"

Түүний хүчтэй хэрнээ цаанаасаа л айдас цацруулсан ауранд Жонгүг ховсдуулсан мэт амнаасаа нэг ч цухуйлгасангүй.

"Яасан бэ..? Битгий ингэж хар л даа"

Ёжилсон өнгө аястай хэдхэн үгсээрээ түүнийг айдас гээч рүү түлхэчих нь тэр. Жонгүг айснаасаа болоод оюун санаа нь тэртээ алсад хальжээ.

"Надаас их урт хугацааны турш зугтлаа! Гэсэн ч би чамайг олчихсон болохоор нэг хэсэгтээ... үхлээ хүлээж хоригдох нь дээ!"

"Ю-юу?... ү-үхлээ хүлээ гэдэг ч-чинь юу гэж б-байгаа юм?"

Жонгүг дэндүү их айсандаа золтой л өмдөндөө дусаачихсангүй, тэр одоо түүнийг яах бол?

"Ойлгохгүй байна уу? Удахгүй чи миний гарт үхэх болно. Удаанаар... бага багаар чамайг ална! Магадгүй чи тэр их тамлалыг тэвчилгүй өөрийн амийг егүүтгэж болох л юм"

Тэр нэгэн залуугын аймшигт үгс Жонгүгын бяцхан зүрхийг хөлдөөх шиг боллоо. Айдаст автсан тэрээр биеэ ч үд захиран өнөөх эрийн өөдөөс нулимстай нүдээр ширтэх нь өрөвдөлтэй.

"Г-гуйя... гуйж байна! Н-намайг би-битгий хөнөө л дөө. Би... чиний х-хэлсэн бүгдийг чинь хийе... Тийм б-болохоор гуйя... намайг т-тавиад явуулчих..."

Чичигнэсэн хоолойгоор өөрөөс нь аврал эрэн уйлах Жонгүг тэрэнд таалагдсан бололтой урууландаа багахан инээд тодруулна. Гэхдээ тэр ямар аймшигтай гээч?

"Юунд ингэж их гуйна вэ? Би чамайг яг одоо ална гэж хэлээгүй юмсан?!"

"Н-намайг явуулаач...? гуйж байна! Эндээс г-гарвал б-би эдгээрийг х-хэнд ч хэлэхгүй ээ. Амлаж байна!"

RᴀʙʙɪᴛTempat cerita menjadi hidup. Temukan sekarang