"ЖОНГҮГ!"
Удаан хүлээж, хайсан хүн нь ингээд өөрийнх нь өвөр дээр ухаангүй байгаад Тэхён нүдэндээ итгэсэнгүй. Итгэхгүй байсан гэхээсээ илүү өөрийгөө зүүдлээд ч байна уу гэж бодох бөгөөд гараа чимхээд үзтэл өвдөлт өгж байсныг бодоход одоо болж байгаа үйл явдал бүгд үнэн.
"Ж-жонгүг сэрээрэй! чи з-зүгээр үү?"
Тэхён Жонгүгыг амьсгалж байгаа эсэхийг нь шалгахын тулд биеийг нь чагнатал түүний бяцхан чүү ай амьсгаа авч байгааг тэр мэдээд бушуухан шиг гар дээрээ өргөөд ойр хавьд байрлах эмнэлэгийн зүг хар хурдаараа явлаа.
"Хүн байна уу! Хэн нэгэн туслаач"
Тэхёныг эмнэлэгт орж ирээд ганц л хашгирмагц тал талаас эмч нар гүйлдэн ирцгээж Жонгүгыг түрдэг тавцан дээр хэвтүүлэн нэг тийшээ явах бөгөөд Тэхён тэднийг дагана.
Гадны хүн орохыг хориглоно гэсэн бичигтэй хаалганы гадаа тэр үлдэн цаг гаран хүн гарч ирэхийг хүлээнэ.
"Сайн байна уу?, та Жон Жонгүгын асран хамгаалагч мөн үү?"
"Тиймээ! Тэр одоо зүгээр үү?!! Бие нь яаж байна? Ухаан орсон биздээ?!! Хаана өвдчихөж..? Бас...бас хүүхэд! Хүүхэд зүгээр үү?!!"
"Үнэндээ бол өвчтөнгийн бие сайнгүй байна. Тэжээлийн дутагдалд орж, сэтгэл санаа тэнцвэргүйжсэн. Мөн биендээ цөөнгүй гүнзгий шархтай"
Тэхён эмчийн хэлэхийг сонсоод хэзээ мөдгүй уйлах гээд байлаа. Гэсэн ч тэр нулимсаа тэвчиж таньж мэдэхгүй хүмүүсийн дэргэд усан нүдлэхийг хүссэнгүй.
"Т-тэгвэл.. хүүхэд? Хүүхэд минь зүгээр биздээ? Гуйя, зүгээр гэж хэлэлдээ! Би яг галзуурах нь!"
"Гэдэс нь хэвийн хэмжээнээсээ томорсон байхыг бодоход урагийн бойжилт явагдаж байнаа гэсэн үг. Гэхдээ өвчтөн их хэцүү нөхцөлд амьдарч байсан юм шиг байна"
"О-одоо тэр ухаан орсон уу?"
"Биенд нь унтуулах тариа тарьсан болохоор одоо унтаж байгаа"
"Б-б-би орж б-болох уу..?"
"Болно оо, гэхдээ сэрээж болохгүй шүү. Нойр муутай байх шиг байсан"
"Ойлголоо, таньд баярлалаа"
Тэхён баярласнаа илэрхийлэн түүнд бөхийчихөөд Жонгүгын царайг харахын түүс болон өрөө рүү нь орлоо.
"Ч-чамайгаа олсондоо үнэхээр их баярлаж байна"
Тэхён Жонгүгын хүйтэн гарнаас атган хэд хэд үнсэнэ.
"Б-бүх юм надаас л боллоо. Надад чамаас уучлалт гуйх эрх байхгүй байх... Гэхдээ би чамд х-хэлмээр байна. Т-тэгэхгүй бол сэтгэлд минь бул чулуу тээглээд байгаа юм шиг м-мэдрэмж төрөөд байх юм. Н-намайг уучлаарай. Жонгүг аа уучлаарай. Чамайг гомдоосон нь ч миний буруу. Аюулд оруулж, чамайг зовоосон нь ч миний буруу"
Эмч нарийн өмнө нуугаад байсан нулимсаа одоо л Жонгүгын өмнө сул тавин зогсолтгүй уйлж эхлэх нь тэр.
"Үр минь, чи минь ч гэсэн аавыгаа үнэхээр их уучлаарай. Жонгүг аавынхаа гомдолыг чи ч гэсэн мэдэрсэн байх тийм үү? Мулгуу аавыгаа өршөөгөөрэй. Чамайгаа ямар их үгүйлснийг мэдэх үү? Санаж бас их санаа зовсон гээч. Ашгүй чи минь зүгээр байна"
Нэг л мэдэхэд Тэхён Жонгүгын өвөр дээр унтаад өгсөн байлаа. Тэр ч гэсэн Жонгүгыг байхгүй хооронд тарчилсан шүү дээ. Жонгүгаас ч илүү айж, түүнийг алдчихлаа гэж бодох төдийд л зүрх нь урагдаж байгаа мэт мэдрэмж төрж, унтаж ч чадахгүй байдаг байсан.
Одоо Жонгүг түүний дэргэд байгаа болохоор сэтгэл нь тайтгарч, тайван унтаж чадахаар боллоо шүү дээ.
Шөнө болж байхад Жонгүг ухаан орж байгаа болтой бага багаар нүдээ нээлээ.
Хөлөн дээр нэг зүйл байгаад байгаа мэт мэдрэмж төрөөд байсанд орноосоо босож суугаад хартал мэдээж Тэхён түүний өвөр дээр толгойгоо тавиад унтаж байлаа.
Жонгүг Тэхён руу ямар хувиралгүй харцаар цоо ширтэж байсан юм.
Удалгүй Тэхён ч нойрноосоо сэрэн, өөр лүү нь цоолох шахам ширтэх Жонгүгыг хараад хөлдчихсөн аятай л сууна.
"С-сэрчихээ юу? Х-хаа нэгтээ чинь ө-өвдөж б-байна уу?"
Жонгүг хариулт өгөлгүй түүн рүү харсан хэвээр.
"Дуугар л даа, битгий намайг а-айлгаад бай"
Тэхён Жонгүгыг тэврээд ахиад л уйлах аж. Харин Жонгүг түүнийг эргүүлж тэвэрсэнгүй. Гэсэн хэдий ч эсэргүүцэл үзүүлсэнгүй, зүгээр л хоосон харцаар хана руу ширтэж байсан юм.
Тэхён түүнээс тэврэлтээ салгаж чадсангүй. Аргагүй шүү дээ. Өдийг хүртэл түүнийхээ дулаахан биеийг өөр дээрээ мэдрэхийг ямар их хүссэн билээ дээ.
"Ж-жонгүг аа, чи намайг санасан уу?"
". . . . . . . . ."
Жонгүг түүнийг өөрөөсөө зөөлхөн түлхээд дэрэн дээрээ толгойгоо тавиад цаашаа харчих нь тэр.
"Би чамайг ядраачихсан уу? уучлаарай, тайван амар даа х-хайрт минь" гэж хэлээд хацар дээр нь үнсэх гэтэл Жонгүг түүнээс нүүрээ буруулна.
95+
Still гоё коммент хүлээжийнөө🥺💖
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"