Тэхёны өвөрт өдөржин жаахан хүүхэд шиг тэврүүлэн хэвтсэн Жонгүг, өглөө болоход Тэхёнаас цочих аж.
"Ингээд харсан чинь царайлаг золиг ч юм уу?"
Жонгүг түүний царайг ойроос үзсэн болоод ч тэр үү түүнд Тэхён үнэхээр байж боломгүй төгс царайтай харагдах нь тэр. Аргаа бараад түүний хацар, уруул, хамар гээд бүх эрхтэнд нь сониучирхан хүрсээр байгаад Тэхёныг сэрээж орхив.
"Тайван унтуулж болох уу? Миний царай яг цоорлоо?"
"Ю-юу вэ? Сэрчихсэн байсан юм уу? Хэлэхэд яадаг юм! Хүнийг эвгүй байдалд оруулаад!"
Тэхён түүний эгдүүтэй байдалд инээд алдсаар нүдээ нээв. Үс нь сэгсийж, хацар нь цагаан болсон байхыг бодоход Жонгүг шүлсээ гоожуулж унтдаг бололтой.
"Хөөе би танай ажилд орж болох уу? Ажлын орон тоо байгаа биздээ?"
"Чи манай ажилд орж яахнуу?"
"Үгүй яахав дээ. Би хүн л юм чинь ажил хийж л таараа. Гэртээ суугаад хийх юм олдохгүй байх нь ямар ч үр бүтээлтгүй санагдаад л. Том толгойтой ахад хэлж байгаад намайг ажилдаа оруулаад өг"
"Оруулах эсэхийг нь баттай хэлж чадахгүй ч юутай ч Согжин ахаас асуугаад л үзье. Одоо бос. Явцгаая, харин чи томоотой, сахилга баттай байж чадах уу?"
"Би чадна аа. Тэр тал дээр асуудалгүй. Би өөрийгөө өөрчилж чадах байх"
~~~~~~
Жонгүг Тэхёны хажууд суун Тэхён, Согжин хоёрын яриаг чимээгүйхэн чагнах бөгөөд, гараа өвдгөн дээрээ томоотой гэгч нь байрлуулаад дотроо ажилд орчихоосой хэмээн хэдэн мянган удаа залбирна.
"Тэхёнаа чи галзуураагүй биздээ? Яаж ийм хүнийг ажилд авах юм бэ? Манай кафед ажил хийх хүн хэрэгтэй ч гэсэн, ийм харьцааны соёлгүй хүнийг авна гэдэг чинь байж боломгүй хэрэг. Ядаж байхад зүс царай нь ийм байхад, манай кафед үйлчлүүлэгч орж ирнэ гэж үү?"
Согжин яг л эмэгтэй хүн, амьсгаа ч авах зайгүй бүгдэнг нь ар араас нь урсган үглэх бол Жонгүг хошуугаа унжуулан өмднөөсөө тас зуурч байсан юм.
"Хөөе чи чинь яагаад байна аа? Наад уруул амаа яагаад байгаа юм айн?"
"Г-гэхдээ би харьцааны соёлгүй ч гэсэн, царайлаг бас эгдүүтэй шдээ"
Жонгүг худлаа нусаа татсаар толгойгоо доош харуулан уйлж байгаа юм шиг царайлав.
"Тээр хэлээгүй юу? Хатуу үг ч дааж чадахгүй усан нүдэлж байгааг нь хараад байгаарай. Чи угаасаа ажил хийж чадахгүй бололтой"
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"