Өнөөх охин хэлэх үггүй болсондоо нүүрээ дарсаар бушуухан шиг тэндээс явахын түүс болон гадуурх хувцсаа аван гүйгээд гарах нь тэр.
"Хэлээгүй юу, зүгээр л нэг хямдхан охин байна"
Жонгүг одоо хүртэл эвгүй байдалд орсон чигээрээ Тэхён руу харц шидлэх бол өнөөх нь тоосон шинжгүй ажилдаа орлоо.
"Заримдаа аав, ээжид яг ингэж ханддаг байсан шд... Энэ тэнэг юм чинь яагаад байгаа юм бэ? Хүний хэрэгт оролцоод л..."
Жонгүг амандаа үгэлсээр Тэхёны араас яван гарнаас нь зуураад авахад өнөөх нь гайхсан бололтой түүн рүү эргэн харлаа.
"Яасан бэ?"
"Юу 'яасан бэ?' гэж. Шулуухан асуучихъя, чи надад дуралчихжээ? Яг тэгсэн байна шд. Саяны болсон үйл явдлыг хардалт гэдэг билүү? Намайг хардсныг бодоход чи надад хайртай болчихсон юм биш үү?"
Ингэж хэлэхэд нь Тэхён учир зүггүй инээгээд унасан нь Жонгүгийн уурыг хүргээд эхлэх аж.
"Хаха, мөрөөдчихсөн турсага вэ? Хэн хэнд хайртай болсон гэнэ ээ? Түрүүн зүгээр л чамайг багахан хамгаалсан төдий. Хардах аа? Би чиний ирээдүйг бодсондоо л тэгсэн юм за юу? Чи хүсвэл би дахиж чамайг хамгаалахгүй ээ хаха"
Тэхён инээсээр Жонгүгийн духан дундуур нэг сайн няслаад авахад Жонгүг бүр ч эвгүй байдалд орсоор хоцров.
"Тэгээд зүгээр л хэлнэ биздээ, заавал хүн няслаад байхдаа яахав дээ!"
"Хөөе бүлтгэрээ сая юу болсон бэ? Яагаад хамаг үйлчлүүлэгч үргэчих вэ?"
"Би яаж мэддэг юм. Тэр өөдгүй амьтнаасаа асуухгүй юу"
Жонгүг хөлөө дэвсэлсээр цаашаа явахад Согжин хачин царайлсаар үлдэв.
"Би юу гэж өөрт нь сайн болох вээ дээ. Шал тэнэг юм"
Тэхён одоо ч инээхээ болихгүй Жонгүг рүү хараад түүнийг өдөх мэт харцаар харж байлаа. Уг нь түрүүнийх хамгаалах гэхээсээ илүү харамласан л дүр зураг байсан даа?
"Хүйтэн сэтгэлтэй амьтан шүү. Би ч гэж би. Тэгж асууж л байдаг!"
"Өөрөө өөртэйгөө хэрүүл хийгээд байлгүй очиж захиалгаа аваач бүлтгэрээ"
"Хөөе намайг бүлтгэр биш Жон Жонгүг гэдэг шүү! Хүний нэр цээжлэхгүй жинхэнэ тэнэг юм даа! Хүнээс том толгой гаргачхаад!"
"Сонсоод байсан чинь юу гээд байна аа. Хэн чамд өөрөөсөө ахмад хүнтэй хэрүүл хийж болдог гэж заасан юм"
ESTÁS LEYENDO
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"