~14~

814 138 11
                                    

"Ааааааа!!!"

Жонгүг хамаг чангаараа орилон гал тогооны өрөөнөөс гүйн гарч ирээд Тэхёныг олж харсан даруйдаа шууд түүн дээр кола баавгай шиг зүүгдчих нь тэр.

"Яагаад бай-..... хүлээгээрэй энэ юун утаа үнэртээд байгаа юм бэ? Хаана-...? ЭЭЖЭЭ!!"

Гэнэтхэн л хаа нэгтээгээс хамар сэнх хийн утааны үнэр үнэртэж эхлэхэд Тэхён гал тогоо руугаа сандран оров. Мэдээж энэ Жонгүгийн хорлон сүйтгэх ажиллагаа байх!

"Би чамайг хоол хийгээд өгөөч гэсэн болохоос биш манай гэрийг шатаагаатах гэсэн үү? Чам шиг хоолоо хийж байхдаа тэрийгээ мартдаг хүн байдаг болов уу?"

Тэхёнд зэмлүүлэн, өвдгөн дээрээ гараа тавин суух Жонгүг яах ч аргагүй өөрийнх нь буруу болохоор түүний өөдөөс ганц ч үг сөрж чадахгүй байсан юм.

"Гэхдээ.... би гэрийг чинь шатаачихаагүй шүү дээ...... Бас тэр хоолны хувьд гэвэл... тийм ч их түлэгдээгүй болохоор идэхэд зүгээр байх аа..."

"Чи юу ч үгүй болтол нь нүүрс шиг болгоод хаячихсан байсан байхад хүн яаж тэрийг чинь идэх юм бэ? Чи ер нь цаашдаа гал тогооны өрөө рүү дахиж битгий ороорой!"

Тэхёны уурандаа дийлдсээр өрөө рүүгээ орон хаалга савахад Жонгүг хойно нь чимээгүйхэн инээж байлаа.

"Ядаж нэг ч болов ажлаас чөлөөлөгдлөө!"

○○○

"Тэхёнаа! Би архи ууж үзмээр байна!"

Согжин Тэхён хоёрыг, хүмүүст үйлчлээд завгүй байхад нь Жонгүг тэднийг хормойдсоор байгаад хажууд нь ирж зогсоод шийдэмгий царайлсаар ийн хэлэхэд өнөөх хоёр нь бүүр шоконд орчих нь тэр.

"Я-яасан гэнэ ээ?"

"Өнөө орой гурвуулаа архи уунаа! Яахав та хоёр хүсэхгүй байгаа бол уух хэрэггүй ээ, зүгээр л надад хань болоход л болно!"

Тэр хоёр түүн рүү амаа ангайн ширтэж байсныг нь Жонгүг, саналыг нь зөвшөөрсөн хэмээн ойлгоод үсэрч наадсаар эргээд ажилдаа оров.

Тэхён Согжин нар хэсэг түүний үйлдлийг дагуулан ширтэж байгаад бие биен рүүгээ итгэл муутайхан шиг харлаа.

"Х-хён? Та юу гэж бодож байна?"

"Бодсон юм юу ч алга. Энгийн үедээ ч согтуу байгаа юм шиг байдаг хүн жинхнээсээ архи уугаад согтоод ирэхээр юу л болох бол?"

"Харин тийм. Би бас тэгж бодоод л байна"

Цаг нэг мэдэхэд есийн тоог заах үед Жонгүг яг л үүнийг хүлээж байсан аятай баярлан эхнээсээ хувцсаа солих аж.

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now