~43~

615 107 13
                                    

"Худлаа ярих хэрэггүй!! Миний аав хэзээ ч тэгэхгүй"

Жонгүг нулимстай нүдээрээ орилоход өнөөх эр "Чиний мэдэхгүй байх чинь аргагүй. Тэр чамд хэзээ ч энэ тухайгаа хэлээгүй. Би тэр шөнө юу болсон талаар чамд яриад өгөх үү? Аав гэх хүн чинь миний ээжид хайртай болсон юм гэнэ лээ. Ээж маань тэр новшийн хий хоосон хайраас болж амиа алдсан. Чамд мэдрүүлэхийг хүссэн юм. Эхийг минь алсан хүний хүүхэд эцэг эхтэйгээ аз жаргалтай амьдарч байна гэж бодохоор чамайг алчихмаар санагдсан. Гэвч хамгийн зөв арга нь өөртэйгөө тэнцэхүйц зовлон мэдрүүлэхийг маш ихээр хүссэн"

"БОЛИОЧ!! Би.. б-би ямар гэм буруутай гэж..."

"Хэрвээ чи үхэхийг хүсэхгүй байвал би чиний шийдвэрийг хүндэтгэнэ ээ. Гэхдээ чиний оронд хүүхэд чинь л их өвдөлт мэдрэх байхдаа"

Цаана сонстож байсан хоолой бага багаар ойртон сонсогдох мөчид Жонгүг түүнийг өөр лүү нь дөхөж байгааг мэдсэн юм.

"Тэ-тэгвэл би байхад л болно биздээ? ч-чиний хүсэж байгаа з-зүйл... ердөө би байх аа?"

"Одоо л зөв ойлгож байх шив. Чи их удаан ойлгодог юм байна"

"Жонгүг аа чи эрүүл байна уу? Яаж бодохоороо чи---?"

"Чимээгүй болоодох! Н-нэ-нэгэнт шийдчихсэн бо-болохоор ингээд нэмэргүй"

Хэсэг хугацааны өнгөрсний дараа нүд гялбам гэрэл ассаар мөнөөх нууцлаг, үл мэдэгдэх нэгний царай тэр үед ил гарсан юм. Үүний зэрэгцээ  Намжүүн ихээхэн гайхшралд орсон ч түүнийгээ нэг их ил гаргаад байсангүй.

"Чи солиороогүй биз??? Өөр арга байж л таараа!!!" 

Тэхён түүний ардаас явах гэсэн ч Намжүүн тэрнийг дорхноо болиулан битгий хэмээн толгой сэгсрэв.

_________________

Жонгүгын талаас:

"Ингээд л хүрээд ирчихгүй яах гэж надад төвөг уддаг юм бэ дээ"

Тэр хүн айдсаар минь тоглоом тохуу хийж байгаа бахаа хангаж байгаа аятай хурц үзүүртэй хүйтэн мэсээ нүүрэн дээгүүр минь гүйлгэж байлаа.

Хүрэлт болгоных нь тоогоор яг одоо би үхэх байх гэсэн бодол давтагдан бодогдож байлаа.

Зүгээр л намайг харцаараа үгүй хийчихэж чадахаар хүн шүү дээ.

"Сайн байна. Чи ийм л байх ёстой"

Айдсаа дарж арай хийн түүний өөдөөс хэлсэн үг маань "Чиний ээж ямар хүн байсан юм?"

Хүн хэзээ өөрийгөө өчүүхэн амьтан гэдгээ мэдэрдэг вэ? Энэ асуултын хариуг одоо л оллоо. Хэчнээн чадлаараа тэмцсэн ч өөрийгөө хамгаалж чадахгүй нь гэдэгтээ эвлэрэх мөчдөө л хүн гэдэг амьтан дэндүү өчүүхэн болдог байхнээ.

"Чамд наад амаараа миний ээжийг асуух эрх байхгүй. Зүгээр л хөгийн эцэг шиг юмыгаа л хэн гэдгийг эргэцүүлж бод"

"Гэхдээ би ойлгохгүй байна. Яг юунаас болсон гэж? Би мэдэхийг хүсэж байна"

Гэж хэлсний дараагаар гэнэт л надад өвдөлт мэдрэгдэн ухаан балартаад л явчихав! Тэр намайг хүйтэн шал руу жийгээд унагаачихаж.

"Өөр зүйл асуудаг л юм бол.........би чамайг өршөөлгүй алах болно шүү"

Анх удаагаа л үгнээс айж үзлээ. Эдгээр үгс миний хөлийг салгануулж, зүрхийг минь түгшээнэ.

Хүсээгүй байхад л нүд нулимсаар дүүрч байв.

Хоолойг минь хэн нэгэн боож байгаа мэт зангирч ахин нэг ч үг амнаасаа цухуйлгаж зүрхэлсэнгүй.

"Ээж маань танай аавтай учрах ёсгүй байсан юм!"

Тэр ч гэсэн уурлаж бухимдаж байгаа бололтой гараа тас атгаж байх нь анзаарагдана. Энэ байдлаараа хэзээ мөдгүй зүрх рүү минь хутга зоож мэднэ.

Одоо цаг хэд болж байгаа бол? Орой болчихсон болоод л ийм сэрүүхэн байгаа юм байх даа. Би үүнийг ямар их үзэн яддаг гээч!! Хүйтэн шөнө, айдас хүйдэс дунд хайртай хүмүүсээ санаж бэтгэрэн уйлах ямар аймшигтай гэж санана!

"................ганцаардаж байна............."

Бие минь ч хүйтэн уур амьсгалтай дасан зохицож чичигнэхээ больсон байв.

".....санаж байна. Санаад байна Жүнхёнаа"

Нулимсаа арчих тоолонд өөрийгөө хэчнээн арчаагүй байгаагаа мэдэрч байлаа. Надад үүнээс өөр сонголт байгаагүй.

"Уйллаа гээд ямар ч нэмэр байхгүй гэдгийг чи мэдэж байгаа. Одоо л ээжийнхээ өшөөг чамаас авах нь. Алив бос! Бидэнд очих газар байна"

Тэр намайг хүчээр босгон машиндаа суулгаад хаашаа ч юм нэг зүг рүү хурдтай давхиж гарлаа.

Одоо би үхэх байх тийм үү?

Энэ миний амьдрах сүүлийн өдөр үү?

Зам дундаа орох тусам л энэ газар нэг л дотно санагдаад эхэллээ. Тийм штээ! Энэ чинь миний төрж өссөн газар байна. Гэхдээ тэр яах гэж намайг энд аваачих гэж байгаа юм бол?

Хэмээн бодохтой зэрэгцэн машин огцом тооромзлон золтой л духаараа цонх мөргөөд хаячихсангүй.

Тэрээр над руу удтал ширтэж байгаад арын суудлаас хэдэн хэдэн олс гаргаж ирэв.

"Энүүгээр.......... намайг дүүжилж алах гэж  байгаа хэрэг үү?"

"Үгүй ээ. Чиний гар хөлийг хүлээд зугтаалгахгүй гэсэндээ үүнийг авчирсан юм"

"Би зугтахгүй"

"Би хэнд ч итгэдэггүй!"

Над руу ширүүхэн харчхаад эхнээс гарыг минь хөлтэй цуг чанга гэгч нь уяна.

Түүний цав цагаан царай, хүйтэн харц тэр чигтээ л намайг хөлдөөж орхидог. Ийм үед нь би яахаа мэдэхгүй байдаг юм.

"Энэ нарны цацрагийг сайн хараад ав. Учир нь чиний харж байгаа сүүлчийн нар учраас"












95+

RᴀʙʙɪᴛDonde viven las historias. Descúbrelo ahora