~37~

644 144 23
                                    

Тэр шөнөдөө Жонгүг өвдөлт өгөн эмнэлэгт хүргэгдэж Тэхёныг маш ихээр айлган сандаргасан юмсанж.

"Аав ээж! Жонгүг төрөх гээд байна!! Яг одоо ******* эмнэлэг дээр хүрээд ир! Хурдлаарай"

Тэхён аав ээжээ дуудаж байгаа шалтгаан нь тэднийг иймэрхүү тал дээр бага сага туршлагатай хэмээн бодоод утсаар ярьсан билээ.

Тун удалгүй эцэг эх нь гүйхээрээ нэг болон хүлээн авах танхимд ирэхэд Тэхён тэднийг хүлээж байлаа.

"Яасан? Юу болсон? Гэнэт өвдсөн үү?"

"Т-тиймээ, юм яриад сууж байсан чинь гэнэт л царай нь хувьсаад өвдөөд байгаагаа хэлсэн. Хорин минутын өмнө эмч нар аваад орчихлоо" гэж хэлвүү үгүй юу сувилагч гарч ирээд "Нөхөр нь ороод ирээрэй" хэмээв.

"Ойлголоо"

Сувилагч үүнийг сонсоод ном журмын дагуу өмсөж орох ёстой зүйлийг нь өмсүүлчихээд Жонгүг руу дагуулж орох гэтэл Ким хатагтай "Ер нь би цугтаа орьё! Тэхён чамд ямар ч мэдлэг байхгүй юм чинь би орох нь зүйтэй байх! Алив юугаа хийгээд байгаа юм бэ! Хүүхэд болохоо байлаа шдээ!!! Алив оръё!" гэв.

Харин Тэхёны аав тэднийг хүлээн үлдэх аж.

Өнөөх өрөө рүү ороход Жонгүг бараг л үхлүүт байдалтай байж байх нь тэр.

Хамаг чадлаараа хүүхдээ гаргах гэж хичээн шүд зууж байлаа.

Тэхён ч хажууд нь очоод "Яаж байна? Өвдөж байна уу...?!!"

"Чи чинь юугаа асуугаад байгаа турсага вэ?!!! Өвдөөгүй байтлаа ингэж байдаг юмуу?!!" хэмээн түүний ээж хажуунаас нь цухалдана.

"Хүү минь... Сайхан гүнзгий амьсгаа аваад, хүчтэйхэн шиг дүлээд байгаарай!"

"А-ааааа~!!"

"Ерөөсөө ингэе! Би анх Тэхёныг төрүүлж байхдаа нөхрийнхөө үснээс зулгаагаад чанга орилоход хамаагүй дээрдэж байсан! Тэхён наашаа толгойгоо өг!!!"

Хар үстийн нүд байдгаараа томрон "Яах гэж байгаан?"

"Яах юу байдаг юм! Чи дуугай л толгойгоо нааш нь болгоодох!"

Үгийн зөрүүгүй ээж нь Тэхёны толгойг Жонгүг руу ойртуулах нь тэр.

Харин Жонгүгын сарвалзах гар Тэхёны урт намирсан үснээс нь чангахан шиг зулгааж авах аж.

"Ч-чи ер нь... Я-ЯАХ ГЭЖ НАМАЙГ ЖИРЭМСЭН БОЛГОЖ БАЙГАА ЮМ БЭ?!!! Б-БИ Т-ТӨРӨӨД... ЯАГААД Ч-ЧИ ТӨРДӨГГҮЙ ЮМ?!!! Н-НАДАД ИНГЭЖ ИХ ӨВДӨНӨ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БАЙЖ... ЯАЖ ТАЙВАН АМГАЛАН УНТАЖ ЧАДДАГ БАЙНА АА!!!!!! Б-БИ... БИ ЧАМАЙГ АЛНА ДАА! А-АЙМШИГТАЙ ИХ Ө-ӨВДӨӨД... ХА-ХАМАГ ЯС САЛЛАА!!!"

RᴀʙʙɪᴛDonde viven las historias. Descúbrelo ahora