~30~

687 142 16
                                    

"Жонгүг аа, гуйж байна надтай ярилдаа. Ингээд байхаар чинь би яах болж байна аа"

Тэхён түүний хажууд суугаад ядаад ганц ч гэсэн үг амнаас нь унагаахыг зэхэх бол Жонгүг тэрний яриаг тоолгүй тайван гэгч нь хоолоо идэж байлаа.

"Над руу харах ч үгүй, ярихгүй байгаа шалтгааныг чинь мэдэх ч бүтэн арван хоног өнгөрөхөд чи надтай юу ч ярьсангүй. Уучлаарай гэж хэлээд л зүгээр болчихгүйг ойлгож байна аа. Гэхдээ юу гээч? Би чамд чин сэтгэлээсээ хайртай, нээрээ шүү. Би чамтай учирснаас хойш чамаас өөр хэнд ч нүд унагаж байгаагүй юм шүү. Чи бол надад байгаа цорын ганц үнэт эрдэнэ. Хүүхэд минь ч гэсэн. Чамайг инээж байхыг анх хараад миний зүрх яг л үгээр хэлэхийн их догдлолыг мэдэрч байсан. Байсан ч гэж дээ, одоо ч хэвээрээ. Цаашдаа ч хэвээрээ байх болно"

"...чи яагаад худлаа хэлээд байгаа юм?"

Хүлээгээрэй Тэхён сая буруу сонсоогүй биз? Эсвэл өөр хүн хаа нэг газраас дуугарсан уу?

Үгүй ээ байж болохгүй юм байна. Энэ ороод тэднээс өөр хэн ч байхгүй шүү дээ. Тэгэхээр гарцаагүй Жонгүг үүнийг хэлсэн болж таарлаа. Тэр арав хоногийн дараа Тэхёны өөдөөс үг хэллээ шүү дээ?

"Ю-юу? Хэдий надтай үг дуугарсан чинь баярламаар ч, энэ чинь юу гэсэн үг вэ? Хэн худлаа ярьсан гэж? Энд хэн ч худлаа хэлээгүй байна. Харин ч чамд хэлж чадаагүй үнэнээ хэлж байна шүү дээ" хэмээн хэлэхэд Тэхёны хоолой цухалдангуй сонсогдоно. Жонгүг хоол идэж байсан халбагаа хавтан дээр тавин, юуг ч өгүүлэм нүдээр түүн рүү харлаа.

"үнэн байж болох ч яагаад надад ийм хуурмаг сонсогдоод байгаа юм бол? Чиний хэлсэн үгсэд итгэх арга алга" гэчихээд хоол өрөөстэй байх хавтангаа хажуудаа тавив.

Тэхён түүнийг огцом тэвэрч аваад "Битгий ингэ л дээ. Би чамд хайртай. Харамсалтай нь би чамайг гэх хайраа ямар нэг хэмжигдэхүүнээр хэмжиж чадахгүй. Учир нь энэ хязгааргүй их" гээд түүний уруулыг үнсэх гэтэл Жонгүг урьдын адил Тэхёнаас зугтаана.

"Яагаад ингэнэ вэ?"

"зүгээр л муухай санагдаад байна. Өөр нэг танихгүй эрийн уруулыг амталж байсан гэж бодохоор жигшил төрөөд байна"

"Жонгүг аа би чамд хайртай, би энийг хэдэн ч удаа хэлж чадна. Харин чи надад итгэ л дээ. Энэ удаад л надад итгэх юм бол би чамайг харамсуулах үйлдэл хийхгүй, а-амлаж байна" хэмээн нүүрээ Жонгүгын хүзүү рүү шигтгэн чимээгүйхэн мэгшинэ.

RᴀʙʙɪᴛDonde viven las historias. Descúbrelo ahora