Тэднийг түрүүнээс хойш холоос харж байсан Жонгүгийн цээж түлхэлзэж, гараа цайтал атган, дэлбэртлээ уурлаж, яг одоо Жиминыг газрын хөрснөөс арчихад бэлэн болсон байх бөгөөд тэдний зүг хүнд хүнд алхалсаар Тэхёныг үнсэн зогсож буй залуугын үснээс нь чангахан атгаж аваад кафегаас гарах нь тэр.
"Хөөе намайг тавиач! Новш минь намайг тавь гэсэн шүү!"
"Дуугай байгаач! Миний залууг үнсдэг чи хэн бэ? Хэн болчихоод хүний хүнд бохир гараараа хүрээд байдаг амьтан бэ! Би чамд алганы амтаа үзүүлээд өгье л дөө!"
Жонгүг түүний үснээс чирэн явах бол Тэхён түүнд байнга болихыг хэлж байсан ч Жонгүг үүнийг нь нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргахыг бодоход тэрний уур үнэхээр дээд цэгтээ тулсан бололтой.
Удалгүй тэд кафен ард ирээд Жонгүг Жиминыг зодох гараагаа эхлүүлж байв.
"Хөөе тэнэг амьтан минь... Чи хэн юм! Яагаад миний зөвшөөрөлгүй Тэхёныг үнсээд байгаа юм!"
"Би... түүний найз залуу нь байна!!!"
"Ха! Найз залуу гэв үү? Та хоёр аль эрт салчихсан юм биш үү?! Сайн сонс! Өнөөдөр бол чиний нар харж байгаа эцсийн өдөр. Би чамайг нэг мөсөн нөгөө ертөнц рүү тонилгоод өгье!"
Жонгүг түүний үсийг ахиад зулгаагаад авахад Тэхён түүнийг Жиминээс холдуулаад тэврээд авлаа.
"Одоо болно оо. Бүлтгэрээ тайвшир"
"Намайг тавь! Чи ч гэсэн тэнэг юм уу!!! Салсан залуудаа үнсүүлээд зогсож байхдаа яадаг юм!!!!!"
Жонгүгийн нүд улаанаараа эргэлдэн Тэхёны тэврэлтийг болиулах гэж тийчилж байгаад санаандгүй түүний хацрыг маажих нь тэр. Бор үстийн хацранд цус шүүрч эхлэхэд Жонгүг өөрийгөө дотроо хараагаад амжив.
"Тэхён аа намайг үнэхээр уучлаарай, би юу хийж байгаагаа мэдсэнгүй..."
Жонгүг нүд хэвийн хэмжээндээ очин, өлмийгөө өргөсөөр Тэхёны хацарнаас барин санаа алдаад шарх болсон хэсэг рүү нь зөөлхөн үлээнэ.
"Би зүгээр дээ... одоо боль Жонгүг аа..."
Жонгүг Тэхёны үгэнд орон толгой дохиод түүнтэй хөтлөлцөн Жимины дэргэдүүр өнгөрөхдөө тэрээр аймшигт харцаар түүн рүү харчихаад хошуугаа унжуулан кафе руугаа орлоо.
"Тэхён аа наад хацраа яачихсан юм?"
"А-аан нэг ууртай хүнд бараг зодуулах шахлаа"
STAI LEGGENDO
Rᴀʙʙɪᴛ
Storie d'amore"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"