"Чи чинь галзуурчихаа юу!!! Яг одоо миний гэрээс гар!"
Тэхён Жиминыг өөрөөсөө хамаг хүчээрээ түлхсээр түүн рүү хашгичиж эхэллээ.
"М-миний буруу Т-тэхён аа... Уурлах хэрэггүй ээ. Би явлаа.."
"Ахиж миний нүдэнд үзэгдэхгүй бол сайн байна!!!"
Жимин толгой гудайлгасаар тэдний гэрээс гарахыг Тэхён нүдээрээ дагуулан харахдаа үүдэнд байгаа ууттай зүйлсийг анзаарав.
"Э-энэ арай...? Новш гэж!!!"
Тэхён аминдаа хараал тавьсаар өлгүүрээс хүрмээ шүүрч аваад гэрээсээ гаран Жонгүгыг байгаа эсэхийг шалгах мэт ойр хавиа сайтаар ажиглана.
Гэтэл Жонгүг түүний харсан зүгийн алинд ч байгаагүйгээс гадна хаагуур хайсан ч олдохгүй байгаа нь харамсалтай.
Цөхрөнгөө бартлаа энэ тэрүүгээр гүйж түүнийг хайсан ч байсангүй.
Гэхдээ Жонгүгыг хаа нэгтээгээс гараад ирэх байх гэсэн Тэхёны найдлага тасарсангүй.
Сүүлдээ аргаа барсан тэрээр гэртээ харин Жонгүгыг өөрөө хүрээд ирэх байх хэмээн бодож шөнийн хоёр цаг хүртэл түүнийг хүлээж суусан юм.
Энэ үед Тэхён Жонгүгт гар утас авч өгөөгүйдээ ихээхэн харамсана. Жонгүг утастай байвал ядаж л байршилыг нь тогтоогоод, олж чадна шүү дээ.
Тэхён түүнийг хүлээсээр байгаад үүр цайлгасан юм шиг байна. Тэр буйдан дээр суугаагаараа унтаад өгчихөж. Гэхдээ Жонгүг өдий хүртэл гэртээ ирээгүй хэвээр л...
Зовхио дааж ядсаар тэрээр нойрноосоо саллаа. Үүнийхээ дараагаар Жонгүгыг ирсэн гэсэн итгэлдээ автсаар гэрийнхээ бүх өрөөг шагайсан боловч... тэр байсангүй.
Гэртээ гав ганцаараа байгаагаа мэдэхэд түүний нүдэнд нулимс цийлэгнэж хэзээ мөдгүй асгартлаа уйлах шахаж байлаа.
Удалгүй утасны хангинах чимээ гэрийг нь цуурайтуулсаар дуугарах бөгөөд Тэхён утсаа авсаар хэн залгаж буйг нь хартал Согжин байх аж.
"Байна уу Тэхён аа?"
"Б-байна"
"Жонгүгын бие дажгүй юу? Хордлого нь гараагүй л байна уу? Тэр сайн байгаа биздээ?"
" .......... "
"Тэхён аа? Хариулаачээ?"
"Х-хён... Жонгүг... Ж-жонгүг-..."
"Жонгүг яасан юм? Ер нь чи ч гэсэн зүгээр үү?"
"Ү-үгүй ээ... би-бид хоёр хоёулаа зүгээр биш. Хён, яах вэ? Жонгүг надаас явчихлаа. Би түүнийгээ гомдоочихлоо. Яах ёстой юм бол оо хён? Тэр и-ирэхгүй байна... Би Ж-жонгүгыг нүдээ ширгэтэл хүлээгээд байхад.... тэр ирэхгүй байх юм"
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"