~31~

655 152 17
                                    

"Өлсөж байна уу? Би хоол аваад ирэх үү?"

Тэр өдрөөс хойш Жонгүг түүнтэй мөн л ярихаа больсон. Өдрийн тал хүртэл унтаж, сувилагчид биеэ үзүүлж, хоол идэхээс өөр зүйл хийгээд байдаггүй билээ.

Харин Тэхён, тэр Жонгүгыг эргээд өөрийн болгоно гэдэг зорилго өмнөө тавин, эргэж буцалтгүй шийдсэн. Одоо түүнийхээ ч төлөө Жонгүгыг сахиж сууж байгаа юм.

Жонгүг түүний асуултанд хариулалгүй нүдээ аниад унтчихав.

Тэр ойрдоо нам унтчихаад байдаг болсон болохоор Тэхён эдгээр боломжуудыг ашиглан түүний хаа л бол хаа газар үнсэж таалдаг болсон.

Жонгүгын тайван амгалан унтаж байх царайг харахад л Тэхёны урууланд хөнгөхөн мишээл тодорч байлаа.

"Хөөрхөн юм..."

Тэхёныг ингэж хэлсний дараагаар Жонгүг хөмсгөө зангидан, удалгүй хамаг хөлс нь цувж эхлэх нь тэр. Магадгүй тэр хар дарж байгаа байх.

○○○

"ЖОНГҮГАА! ХҮҮ МИНЬ ЗУГТ! ЯГ ОДОО, ЯГ ОДОО ЭНДЭЭС ЯВ! ЭЭЖДЭЭ САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ. ЭЭЖ НЬ ЗҮГЭЭР!!!"

"Э-ээжээ! ЭЭЖЭЭ! Би-битгий үхээчдээ ээжээ! Ээжээ сэргээрэй!"

○○○

"ЭЭЖЭЭ!!"

"Жонгүг аа! Сэрээрэй!"

Жонгүг орон дээрээ тийчигнэн зүүдэндээ уйлж байхыг харсан Тэхён чангаар хэлэхэд тэр огцом нүдээ нээх нь тэр.

"Чи сая хар дарсан уу?"

"С-сая... ээж? Э-ээжээ. Б-би ээжийгээ с-санаад байна"

Жонгүг уйлаад эхлэхэд Тэхён түүний хажуугаар орон хэвтээд энгэртээ тэврэн тайвшруулахыг хичээнэ.

Гэлээ ч Жонгүг эхэр татан уйлсаар Тэхёны цамцыг нулимсаараа чийглэж байсан юм.

"Зүгээр дээ тайвшир"

"М-миний ээж... н-надаас б-болоод үхчихсэн. Ө-өөр юунаас ч биш, з-зөвхөн надаас болоод... Хэрвээ б-би байгаагүй ба-байсан бол э-ээж маань амьд б-байх б-байсан болов уу?"

"Ингэж бодох хэрэггүй. Ээж чинь чамд хайртай болохоор л чамайг хамгаалсан. Тэр одоо хамгаас сайхан газарт байгаа"

"Т-тийм гэж үү?"

"Тийм ээ... бүх сайн хүмүүс хэзээ нэгэн цагт тэр газарт очдог юм"

"О-ойлголоо"

"Одоо уйлахаа боль. Хүүхэд маань чамтай адилхан уйлж байх"

"З-за"

Жонгүг Тэхёны үгэнд орон нулимсаа арчлаа.

"Сайн байна. Одоо эргээд унт даа"

"Ахиад хар дарвал яах юм?"

"Би чиний хажууд байгаа юм чинь хар дарахгүй ээ"

"Н-нээрээ юу?"

"Тиймээ"

Тэрээр хэсэг бодолхийлж байснаа түүний өвөр рүү шигдээд унтаад өгөв.

"Хөөх цаг хугацааг зогсоомоор санагдчихлаа"

°°°

"Гэхдээ Согжин хён, та энийг бүтнэ гэж бодож байна уу?"

"Тэр чамд хайртай л бол араас чинь ирнэ гэдэгт би итгэлтэй байна"

"Бүр долоон дор байдалд орчихвол яах юм?"

"Би тэгж бодохгүй байна аа. Тэхён өөртэй итгэлтэй байж сур. Хэрвээ чадахгүй бол энэ бодлоо орхиод Жонгүгын хажууд зүгээр л хажууд байх ёстой хүн шиг нь амьдар"

"Үгүй ээ, гэхдээ энэ чинь хэтэрхий тэнэг гэж бодохгүй байна уу? Тэр уйлвал яах юм? Тэр нэг хэсэгтээ л шаналана шүү дээ. Түүнийг дахиад надаас болоод зовоосой гэж би хүсэхгүй байна"

"Зүгээр л миний үгэнд ор. Ганцхан удаа түүнээс зайгаа барь гэсэн шүү. Энэ нь чамд хэрэгтэй"

"...ойлголоо хён, тасаллаа шүү. Жонгүг сэрэх нь байна" утсаа тасалчихаад цээжин дээр нь хацраа шахан унтах түүн рүүгээ харан мишээнэ.

"миний бяцхан туулай сайхан зүүд зүүдлэж байгаа юм уу? Яагаад үнэгчлээд байгаа юм?" гээд үсийг нь илээд хацар дээр нь үнслээ.

°°°

Өглөө сэрэхэд Жонгүгын дэргэд Тэхён байгаагүйгээс гадна түүний хажууд нямбайлан бичсэн захидал Жонгүгыг угтан авав.

Тэрээр захидалыг аваад эхнээс нь уншиж эхэллээ.

"Үүнийг уншиж байхыг бодоход чи сэрчихсэн бололтой тийм үү? Өчигдөр шөнө чамайг уйлаад байхад чинь зөндөө их санаа зовсон шүү. Одоо зүгээр биздээ? Зүгээр бол би гол сэдэвтэй орох хэрэгтэй байх. Үнэндээ цаашдаа би чиний дэргэд байж чадахааргүй боллоо, уучлаарай. Намайг чамд хайргүй болохоороо чамаас холдож байна гэж битгий бодоорой. Би зүгээр л хэдхэн хоног ч болтугай тайван баймаар байна. Хэзээ нэгэн цагт иргэж ирээд чамайгаа хамгийн түрүүнд тэвэрнээ. Харин тэр болтол жоохон л хүлээгээрэй. Хайртай шүү, бас намайг уучлаарай"

Цаасан дээр бага багаар нулимс дусахыг харахад Жонгүг хэдийнээ уйлчихсан бололтой. Яагаад цаг үргэлж Тэхён түүнийг гомдоогоод, мөн дээрээс нь уйлуулаад байдаг юм бол?

"Муу тэнэг амьтан! Хүлээнэ гэж хэлчихээд! Өөдгүй худалч новш! Чи надаас тийм ч амархан мултрахгүй дээ! Чамайг хаа байсан газраас чинь олоод болгож өгнө дөө!"
























95+

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now