Сүүлд болсон явдлаас хойш 3 цаг өнгөрөв. Намжины ойлгож байгаагаар бол Жүнхёнийг үл таних хүн хулгайлсан гэж таамаглаж байгаа. Магадгүй Тэхён ч ингэж бодож болох юм.
Харин Жонгүг тэднээс шаал өөр бодолтой, мөн энэ таамаглалдаа ч бат зогссон билээ.
Түүнийг үхлийн ирмэг дээр аваачсан хүн одоо тэрний амьд явах ганц шалтгааныг хулгайлсан нь Жонгүгын уурыг дээд цэгт хүргэж байлаа.
"Муу адгийн шаар! Гарцаагүй тэр хүний оронцогоос өөр хэн ч биш. Би... Би буцаад явах болно! Жүнхёнийг авч ирж чадахгүй бол би өөрийгөө хэзээ ч уучлахгүй" гэсээр гадуурх хүрмээ шүүрээд гарахыг зэхэхэд Тэхён түүний замд хөндөлсөн "Үгүй ээ! Болохгүй Жонгүг аа. Сэтгэлийн хөдлөлөөр шийдвэл бид л балрана!"
"Т-тэгээд би яах юм! Миний хүүхэд тийм аюултай нөхцөлд байгаад байхад би... тайван сууж чадлаа гэж үү? Надаас л боллоо, тэнэг амьтан"
Яриан дундаа нулимс дуслуулаад ирэхэд нь Тэхён түүнийг нь арчаад тайвшруулах гэж дулаахан энгэртээ тэвэрлээ.
"Бид түүнийг заавал олох болно оо, амлаж байна"
Бүр л эхэр татсаар Жонгүг уйлж эхлэхэд Тэхён "Чи... тэрний байгаа газрыг мэдэх үү?" хэмээн асуухад Жонгүг түүний энгэрт шигдсэн хэвээр толгой дохино.
"Цаг алдсаны хэрэггүй байх. Хурдан хөдөлцгөөе"
______________
Тэр нурсан балгас шиг жихүүдэс төрүүлэм аймшигт газраас амь тэмцэн зугтаж байсан нь саяхан.
Харин одоо амьдралынх нь нэгээхэн хэсгийг нь харанхуй нүх рүү хийсэн этгээдтэй нүүр тулан уулзахаар эргээд өнөөх газар луу сэтгэл шулуудан явж байна гэдэг нь гайхмаар.
Хотын төвөөс нэлээдгүй зайдуу учир хүрж очиход тийм ч хялбар байсангүй.
Урьд шөнө цурам ч хийгээгүй Жонгүг нүдээ алгуурхан аньсаар Тэхёны мөрийг дэрлээд суув.
"Ядарч байна"
"Жаахан унтах юм уу? Чи минь таагүй харагдаж байна"
"Гэхдээ надад тайван амрах эрх байгаа юм болов уу?"
"Юу гэсэн үг вэ?"
"Төрүүлсэн үрээ өөрийн гараар тэр араатанд өгчихөөд амар амгалан нойрсох эрх надад байгаа болов уу гэж байна"
"Өөрийгөө битгий буруутга. Хэрвээ буруутгахыг хүсэж байвал ганцхан намайг буруутга"
ESTÁS LEYENDO
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"