Маргааш нь тэд хоёул биен биен рүүгээ харж чадахгүй ичингүйрээд байгаа. Сүүлд гэртээ болсон явдлаас хойш Жонгүг ч тэр Тэхёнтой харц тулгарах болгондоо биеэр нь тог гүйгээд байгаа юм шиг мэдрэмж төрнө.
"Тэхён аа, чи гайгүй юу? Чи нэг л биш байна даа"
Согжин Тэхёныг өнөөдрийн туршид хачин байгааг анзааран хажууд нь очоод яасан болохыг нь асуутал тэрээр зүгээр гэхээс өөр үг үл унагаж байв.
"Тэр Жонгүг бас яачихсан юм бол? За энэ ч яахав. Тэхён аа чамд тавих санал байна аа"
"Юу юм?"
"Би саяхан найз залуутай болсон юм"
Тэрээр шилэн хүзүүгээ барьсаар ичсэн янзтай ийн хэлэхэд Тэхён түүн рүү жоготой харах нь Согжиныг улам л эвгүй байдалд оруулна.
"Хэзээдээ хар хүнтэй болоод амжсан хүн бэ?"
"Үерхээд удаагүй байна аа... тэгээд намайг найзуудтайгаа амралтанд явах талаар асуусан юм л даа. Тэгээд... Чи надтай цуг явахгүй биз? Надад чамаас өөр ойр дотны хүн байхгүй болохоор л асууж байна"
Их л тунгаан бодож байгаа бололтой, Тэхён хөмсгөө атиралдуулан нухацтай царайлан хэсэг хугацаа өнгөрсний эцэст ийн хариуллаа.
"Наадах чинь бараг боломжгүй л байхдаа? Намайг таньтай цуг явчхаар бүлтгэр яах болж байна? Тэр гэртээ ганцаараа байж чадахгүй шүү дээ. Уучлаарай ахаа энэ удаад чадахгүй нь"
Тэд магадгүй Жонгүгт мэдэгдэлгүйгээр нууц яриа өрнүүлсэн байх, байсхийгээд л Жонгүгаас нуугдаад байв. Гэтэл хэт их яриандаа төвлөрөөд ард нь хэн нэгэн ирснийг анзаарсангүй.
"Та хоёр юу ярьж байгаа юм бэ?"
Хойно Жонгүг тонгойчихсон зогсож байх бөгөөд тэр хоёрын ярианы өнгө аяст тохируулж байгаа мэт шивнэж байлаа.
"А-аан юу ч биш дээ"
"Бүлтгэрээ, Согжин ах намайг нэг тийшээ авч явах гээд байгаа юм. Чи гэртээ ганцаархнаа байж чадах уу?"
Үүнийг сонссон Жонгүгийн уруул нь өмөлзөн Тэхён руу гомдолтой нь аргагүй харах бөгөөд дотроо түүнийг хэд хэдэн удаа хараагаад авав. Удалгүй түүний хацрыг даган гашуун шингэн урсаж эхлэх нь тэр.
"Т-тэхён чи өчигдөрхөн л гоё сайхан үгс надад хэлж чихэн дээр цэцэг ургуулчихаад, одоо болохоор надаас залхаад явах гэж байгаа байхнээ"
Тэхён сандарсаар түүн дээр гүйн очоод энгэртээ наалдуулан нулимсыг нь арчихад Жонгүг Тэхёныг өөрөөсөө түлхэн цурхиртал уйлах аж. Тэр ч болоогүй Тэхён руу хуруугаараа чичлэн газар жоохон хүүхэд аятай хүйтэн шалан дээр суун хөлөө тийчлэнэ.
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"