Долоо хоног өнгөрсөн хэдий ч Жонгүг хүн төрхөндөө эргэн орохгүй хэвээр. Эцэстээ энэ бүхэнтэй эвлэрэх гэж оролдож үзсэн билээ. Гэвч Тэхёны хувьд энэ нь харин ч эгдүүтэй санагдахаар ч үл зогсон хааяадаа түүнийг өхөөрдсөндөө ардаас нь зөөлхөн цохиод авахад л Жонгүг явж байсан газраа уначихдаг.
"Чиний санаа зовохгүй байна уу? Би ийм байдалтай байгаад бараг долоо хонолоо. Чамд ер нь бодож санадаг юм байдаг ч юм уу үгүй ч юм уу. Чи үлдсэн амьдралынхаа туршид ярьдаг, өхөөрдөм, царайлаг туулайтай насыг барна гээд бод доо?"
"Юугаа бодож санах юм? Харин ч хөөрхөн байхад чинь"
"Тэнэг толгой минь ээ! Тэгээд бэлгийн ажлаа тэгээд яаж хийх юм?!! Хийх гэж байна гээд намайг дэвслээд алчихвал яах юм!"
Тэхён Жонгүгын юу хэлэх гээд байгааг ухааран "Новш гэж нээрээ тийм юм байна! Алив буцаад хэвэндээ ороодох" гэсэнд Жонгүг газар тийчигнэсээр " Би хүссэндээ туулай болоогүй шдээ!!!" хэмээн гэрээр дүүрэн хашхирах нь тэр.
"Алкохолны төрлийн зүйл уугаад үзвэл яадаг бол?"
"Мэдэхгүй ээ, би согтох л байх"
"Оролдоод үзье"
Тэхёнд ямар санаа төрснийг мэдэхгүй ч тэрээр хэдэн хоногийн өмнө түүнтэй цуг уух гэж авсан дарсаа ил гарган хундагалан зогсох аж.
"Энийг уугаад үз дээ"
"Болох юм уу?"
"Мэдээж" хэмээн хэлсэнд Жонгүг инээсээр хундагатай дарс руу ойртон амсаж үзсэнийхээ дараагаар "Үнэхээр сайхан амтагдаж байна! Дахиад ууна аа~"
Ахиад уух гэтэл хундаганы ёроол руу Жонгүг хүрэхгүй байсан болохоор зүтгэсээр байгаад уухын даваан дээр хундагатай дарс өөр дээр нь асгарч орхив.
"Аан би нохойн хоолны саванд хийж өгөх ёстой байж"
"Би нохой хэрэг үү?"
"Үгүй л дээ"
"Тэгээд чи юу яриад байгаа юм!!"
________________
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"