~4~

804 125 14
                                    

"Тэхёнаа гуйж байна шдээ. Гэрт надад хийх юм олдохгүй болохоор би уйдаад байна шдэ. Ээ Тэхёнаа"

Жонгүг тэднийд байгаад хоёр долоо хоногийг ардаа үлдээсэн бөгөөд ихэнх цагтаа уйдаад байдаг болохоор өнөөдөр түүний ажил руу нь цуг явах гэж Тэхёнаас гуйж байгаа нь энэ.

"Уйдаад байсан болохоор чинь л дагуулж явж байгаа шүү"

Эцэст Тэхён зөвшөөрч Жонгүгийг дагуулж явахаар болов. Жонгүг ч бөөн баяр болон чихэр авсан бяцхан хүүхэд шиг баярлах нь эгдүүтэй.

"Ажил дээр очоод томоотой байж үзээрэй дээ. Үймүүлж болохгүй шүү"

"Үймүүлэхгүй ээ"

~~~~~~

Жонгүг Тэхёны ажил дээр ирээд энд тэнд байх гоё л чимэглэлүүдийг нь сонирхон үзэх аж.

"Бүлтгэрээ чи наад чихээ нуу л даа. Үйлчлүүлэгч нарын анхаарлыг татах гээд байх юм.."

Кафед сууж байсан бүхий л хүмүүс Жонгүг руу хараад байсан юм. Ялангуяа түүний доош унжсан дэлдэн чихийг нь сайтар ажилаж байлаа. Бүр ч болоогүй зарим түүний зургийг авсан билээ.

"Би яаж нуух юм бэ? Далдлах зүйл алга байхад?"

"Чиний наад том дэлдэн чихийг яах вээ байз?"

"Өө Согжин хён та надад малгайгаа түр өгч байгаач?"

"Ард талын өрөөнд байгаа. Очоод ав"

"Заа"

***

"Чамд яахаараа бүх л юм томддог байна аа?"

Нээрээ? Жонгүг үнэхээр жижигхэн биетэй. Эсвэл Тэхён хэтэрхий өндөр том биетэй? Мэдэхгүй юм... гэхдээ л Тэхёны түүнд өмсүүлсэн хувцаснууд бүгдээрээ томддог. Саяхан л гэхэд Согжины малгай нь Жонгүгт томдоод нүднийх нь урдууд орон урдах замыг нь халхална.

"Наад ах чинь л том толгойтой болохоор малгай нь надад томдоод байгаа юм. Тэрнээс биш би жирийн хүний биеийн хэмжээтэй"

Өөрийг нь муу хэлэхийг сонссон Согжины нүд шууд л тэдэн дээр тусах нь тэр.

Зүв зүгээр ажлаа хийж байсан Согжин нэг жаал хүүд том толгойтой гээд хэлүүлчихлээ. Хэнд ч гэм хор хийгээгүй байж шүү.

"Хөөе чи юу гээд байна аа? Том толгойтой? Миний толгой яачихсан юм?! Үгүй ээ ерөө өөрийнхөө жижигхэн биеийг мэдэхгүй байж толгойг минь том гэнэ шүү!"

"Хён би өмнөөс нь уучлалт гуйчихъя"

~~~~~~

"Бүлтгэр минь юу гээд байгаан бэ? Зүгээр ажлаа хийж байсан хүнийг хэл амаар доромжлоод байх юм?"

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now