Энэ байдлаараа тэд бараг унтаагүй. Яагаад гэж үү? Чи гадарлаж л байгаа байх. Намжин тэднийг шөнөжингөө унтуулаагүй юм. Нээрээ шүү, тэд үүр цайтал тийм зүйл хийсэн.
Харин үүнээс нь болж Тэхён, Жонгүг хоёр тэдний өмнөөс ичнэ. Гэхдээ Жонгүг Согжины дуунаас биш Тэхёны тэврэлтээс болоод. Тэхёны түүний ардаас тэврэн хүзүүн дээр нь амьсгаадаад түүнд хачин мэдрэмж түрүүлж байсан юм.
Нар мандахын алдад Тэхён хагас унтаагаараа түрүүлж сэрээд, чихээ таглан байж арай гэж унтсан Жонгүгийн сэрээхгүй гэсэндээ чимээ гаргалгүй Намжины өрөөг зүглэв.
Гэвч хэргийн эзэд нь огт санаа зовсон шинжгүй тайван гэгч нь унтаж байхыг хараад Тэхён бухимдангуй алхсаар Согжины хацрыг цохиод авахад, өвдөлт мэдэрсэн Согжин нилээн түгшүүртэй сэрэх нь тэр.
"Я-яасан бэ Тэхён аа?"
"Та л болсон хойно мэдэхгүй л байв гэж. Амраана гэж авч ирчихээд шөнөжингөө цурам ч хийлгүүлдэггүй нь яаж байгаа юм бэ?! Та хоёроос болоод бид өглөө болтол сэрүүн байлаа. Би ч яахав гэхэд, Жонгүг. Анх удаагаа ийм юманд явж байгаа хүүхдийг ингэдэг нь яаж байгаа юм бэ"
Хэлэх гэснээ хэлсэн болчихоод хөмсөг зангидан гарч, буцаж өрөөндөө орж ирэхдээ, орон дээр жигдхэн амьсгаа авч, хөнжилдөө ороогдон ямар ухаангүй амар амгалан унтаж байх түүнийг хараад хамаг бухимдал нь хормын төдийд хаа нэг тийшээ туугдах шиг боллоо.
Хажуугаар эвтэйхэн ороод, өөр лүүгээ харуулж цээжин дээрээ толгойг нь тавин хацрыг нь илэх нь яг л Тэхён Жонгүгийг юу юунаас ч илүү нандигнан хайрлаж байна гэлтэй.
Удалгүй түүний духан дээр үнсчихээд өөртөө наагаад унтахаар зэхэв.
_____________________
"Та хоёр чинь хаачих нь вэ?"
"Явлаа. Надад энэ чинь ерөөсөө таалагдахгүй байна"
Тэхён бөөн уцаарын туйл болон авч ирсэн бүх хувцсаа эхнээс цүнхлээд яг гарах гэж байхад Жонгүг
"Тэхён аа, би явмааргүй байна.."
"Яагаад? Чи унтаж чадаагүй уурлаад байсан байхаа. Хоёулаа гэртээ харьцгаая"
Гэсэн хэдий ч Жонгүгт эндээс явах хүсэл байсангүй. Үнэн хэрэгтээ гэвэл л газар Жонгүгийн жинхэнэ гэр биш гэж үү? Өнгөөр будчихсан мэт ногоон газар, үүлсээр бүрхэгдэх тэнгэр, хоржигнон дуугарах тунгалаг ус. Хэдийн танил болсон энэ газарт л Жонгүгийн сэтгэл хорогдоод байгаа юм.
ŞİMDİ OKUDUĞUN
Rᴀʙʙɪᴛ
Romantizm"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"