Жонгүг хөлөө гэмтэйгээд нэг хэсэгтэй л хөл дээрээ бүрэн тогтож чадахгүй байгаа.
"Би чамайг чинь яалтай билээ дээ? Жинхнээсээ хүүхдийн цэцэрлэгт аваачаад өгчихдөг ч юм билүү? Гэрт байхаар болохгүй бүтэхгүй зүйлс үзэж, хөл гараа гэмтээчихгээд л... Ёстой нэг яршигтай юм аа?"
"Тийм л төвөг удаад байгаа юм бол намайг ажил руугаа дагуулж явахад л болоо шд" гэхэд нь Тэхён хэсэг эргэлзэж байснаа
"Одоо тэгэхээс дээ" гэв.
"Yess.."
~~~~~~~
"Хөөе Тэхёнаа миний гэдэс өлсөөд байна аа. Надад хоол хийгээд өг" Жонгүг Тэхёны кафед ирээд хэдхэн цагийн дараа ходоод нь хоржигнож эхэлхэд өөрийгөө өлсөж байгааг мэдэн Тэхёнд гоншигнох аж.
"Хоолоо идээд гарах чинь яасан юм?" гэхэд нь Жонгүг хөмсгөө зангидан
"Чи чинь л өөрөө ажлаасаа хоцорлоо гээд намайг яг цайгаа уух гэж байхад гарнаас татаад аваад явчихсан биздээ!" хэмээхэд нь Тэхён үүнийгээ санан чимээгүй болж байснаа
"Тэгээд чи яг яах гээд байгаан?" гэж асуухад нь Жонгүг нүүрээ үрчийлгэн инээгээд
"Надад хоол өг. Хоол байхгүй бол... нөгөө нэг замд таарсан хүүхдийн идээд байсан зүйлийг нь аваад өг. Их амттай харагдаж байсан" гэхэд нь Тэхён нүдээ бүлтийгэн түүнрүү хараад
"Өлссөн хүн хэзээ чихэр иддэг байсан юм. Зүгээр надтай хамт дэлгүүр гар. Алив наад дээгүүрх цамцаа өмс"
"За. Аан чихэр гэдэг юм байна"
"Хөөе Тэхёнаа ажлын цагаар хаачих гээд байгаа юм бэ?" хэмээн Согжин асуухад Тэхён
"Би удахгүй ээ. Бүлтгэрт хоол идүүлчихээд хүрээд ирнэ"
○○○
Тэднийг дэлгүүр явах замд нь хажуугаар нь зөрөх хүмүүс бүгд л түүн рүү харц унагаад байсанд нь Жонгүг Тэхёны гарнаас сугадан явж байгаа билээ.
"Халууцаж ядаж байхад яагаад хүн дээр хачиг шиг наалдаад байгаа юм бэ? Цаашаа болооч" гэж Тэхён дургүйцлээ илэрхийлсэнд Жонгүг хошуугаа унжуулан
"Энэ хүмүүс над руу хачин хараад байна шдэ. Тэглээч нээх удахгүй наад гарыг чинь тавих болохоор маяглаад байлгүй чимээгүй яваач. Тийм ч халуун өдөр биш байхад"
"Ёстой нэг. Ойлголоо ойлголоо! Одоо бараг очлоо"
***
"Тэхёнаа энийг энийг! Үүнийг надад аваад өг" Жонгүг дэлгүүрт орж ирсэн цагаасаа эхсүүлээд нүдэнд нь харагдсан болгоноо Тэхёнаас аваад өгөхийг гуйна.
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"