~7~

732 121 18
                                    

"Хөөе бүлтгэрээ?!"

"Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!"

"Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"

"Заза хэрүүл өдөөд байхаар ажилдаа яв. Хоцорвол миний буруу биш шүү"

Тэхён Жонгүг хоёр баргийн эхнэр нөхөр шиг болоо юу даа? Байс хийгээд л хэрүүл хийгээд л дараа нь эвлэрээд л.

Жонгүг Тэхёныг ажилдаа яв хэмээн хөөж туугаад байгаа шалтгаан нь гэвэл тэр дахиад ямар нэгэн онцгой кино үзэх гэж байгаад юм.

Тэрээр Тэхёныг гарсны дараа зурагтаа асаан өмнө нь үзсэн киногоо дуртай нь аргагүй үзэн сууна. Тэхён түүнд тиймэрхүү кино үзэж болохгүй гэж хэлсэн юмсан.

"Хөөх энэ эмэгтэй ямар хачин дуугардаг юм бэ?"

Гэрээр дүүрэн киноны гол дүрийн эмэгтэйн хоолой цуурайтаж байсан юм.

"Ор нь хугарч уналаа шдэ? Эрэгтэй нь ямар хүчтэй юм бэ?"

Кино нь яг эд дундаа орж байхад нь хаалга тогших чимээ сонсогдоход Жонгүг зурагтаа бушуухан унтраан хаалга онгойлгохоор гүйв.

"Өө Тэхён яасан?"

"Би сая сонссон шүү? Чи юу үзээд байгаа юм?"

"Би юу үзсэн гэж?"

Жонгүг худлаа мэдэн будилсан царай гаргав. Баригдвал ахиад л хэрүүл болж магадгүй.

"Худлаа ярих гэсний хэрэггүй! Хаалганы цаанаас сонсогдож байна лээ!"

"Ч-чи кафе ч билүү юу ч билээ тийшээгээ яваагүй юм уу?"

"Түлхүүрийг нь мартаад л орж ирж байна. Чи ядаж дууг нь бага дээр нь тавьж үзэлдээ. Аймар сонсогдож байна шдэ"

"Би юу ч үзээгүй ээ. Тэр түлхүүрээ аваад хурдан яв аа!"

"За даа. Явах гэж л байна"

~~~~~~~

Жонгүг зүрхээ даран Тэхёныг явсны дараагаар нь том өрөө рүүгээ гүйсээр зурагтаа эргүүлэн асаах аж.

"Өө гоё хэсэг нь дуусчихсан байна шдэ! Хамаг юм Тэхёноос л боллоо! Ямар тэнэг юм бэ?"

Жонгүг дороо дэвхэрсээр хошуугаа унжуулан гараа элгэндээ тавих нь эгдүүтэй.

"Би одоо юу хийх болж байна аа?"

Хэсэг бодож байснаа гэрээ цэвэрлэхээр шийдэн алчуур аван булан тохой бүрийг нь нэгт нэгэнгүй арчиж гарав. Гэхдээ Жонгүг гэр цэвэрлэх дургүй. Зүгээр сууснаас л дээр гэж бодон хийж байгаа нь энэ.

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now