Толгой заадсаараа салахнуу гэлтэй өвдөлт өгөөд байсан болохоор Тэхён толгойгоо барисаар орноосоо босох аж.
"Ж-жонгүг аа ч-чи надад ус аваад ирээч тэгэх үү?"
Тэхён нүдээ нээгээгүй байсан болоод ч тэр үү хажуудаа унтаж байгаа хүнийг анзаарсангүй.
"Х-хөөе бүлтгэрээ? Яая"
Хариу ирээгүйд тэрээр буцаад хэвтэх гэхэд хэн нэгний цээжин дээр гараа тавьчих нь тэр.
"Бас хэн бэ? Чи.... ХӨӨЁ!!! Ч-чи яагаад энд байгаа юм? Хэний дураар миний өрөөнд орж ирсэн юм бэ?"
"Яагаад эргүүтээд байгаа юм бэ? Өөрөө л... надтай цуг унтана гээд олон долоон юм яриад байсан биз дээ. Шөнөжингөө гэрээр дүүрэн орилоод хүн унтуулахгүй байсан байж одоо болохоор хар үүрээр хашгичаад өрөөнөөсөө хөөгөөд байх юм. Чи надаас уучлалт гуйх ёстой юм биш үү? Зүгээр ч унтчихгүй намайг орноосоо жийж унагаагаад... Хөөе тэнэг минь, миний нуруу чамаас болж өвдөөд байна"
Шөнө болсон бүх зүйлээ үг алгасалгүй хэлээд байсанд Тэхёны толгой улам л өвдөх шиг. Түүний ээж шиг нь үглээд байхаар нь тэрээр толгойгоо маажина.
"Арай чи бид хоёр....? Үгүй биздээ?"
Тэхён гэнэт санасан аятай нүдээ томруулсаар байх бол Жонгүг түүний юу яриад байгааг ойлгохгүй толгойгоо гэлжийгэх аж.
"Бид хоёр яасан гэж?"
"Арай үгүй байлгүй дээ. Өчигдөр шөнө чи бид хоёрын дунд юу ч болоогүй тийм үү?"
"А-аан одоо л ойлголоо, үгүй ээ үгүй би яалаа гэж чам шиг юмтай тийм зүйл хийнэ гэж? Мөрөөдчихсөн амьтан бэ? Хачин хачин юм яриад байхын, архи нь гараагүй юм уу хаашаа юм"
Тэхёны санаа амарсан бололтой гүнзгий амьсгаа аван, дараагаар нь Жонгүгийг орноосоо хөлөөрөө жийгээд унагаачих нь тэр.
"Яая л даа, өвдөж байна шдэ. Энэ муу муухай ааштай амьтан чинь байтлаа хүн алахнээ"
"Эмгэн шиг үглээд байлгүй яг одоо өрөөнөөс гар. Дахиж миний өрөөнд орж ирнэ гэж бодохын ч хэрэггүй, бас өчигдрийн явдалд уучлалт гуйя"
"Хөөе чи ер нь өчигдөр юу ярьснаа санаж байна уу? Ха! юу юу гэлээ дээ, чи миний зүрхийг булиглуулаад байна, бас юу гэлээ дээ? Аан тийн, намайг инээхээ боль гэсэн. Хаха миний инээд чамайг алах шахдаг гэсэн"
Жонгүг газар суун инээсээр хэлэх бол Тэхён Жонгүгийн ачаар согтуу байх үеийнхээ хэлсэн ярисан бүх зүйлсийг хагас хугас санаж эхлэх бөгөөд ахиад л нүд нь томорч ирэн толгойгоо барих аж.
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"