~33~

767 147 10
                                    

"Жон Жонгүг, надтай гэрлээч?"

Ийм романтик үйл явдал магадгүй кинон дээр л гардаг байх. Гэхдээ хамгийн гайхалтай нь энэ бол бодит амьдрал. Тэгэхээр жинхэнэ гэсэн үг.

Жонгүг балмагдаж орхив. Гэсэн ч тэр түүнд хариултаа хэлж чадсан юм.

"Надтай үүрд биш юмаа гэхэд үхэн үхтлээ хамт байгаарай. Би чамд хайртай Тэхён. Тийм болохоор зөвшөөрч байна" гээд Тэхёны хацар дээр хөөрхөн гэгч нь үнсээд нүүрээ үрчийлгэн инээлээ.

Энэ цаг хугацаа Жонгүгын амьдралынх нь хамгийн гайхалтай, итгэмээргүй мөч байсан юм.

Харин Тэхён чихэр авсан хүүхэд аятай л баярлаж, Жонгүгт өчнөөн удаан хайртайгаа илэрхийлэх аж.

Мөн тэдний бяцхан жаал ч гэсэн энэ мөчийг гадарласан мэт л гар хөлөөрөө Жонгүгын гэдсийг түлхэж байлаа.

Уг нь Тэхён аавыгаа дуу дуулж байх үед үнэхээрийн тайван байсан юмсан. Тэр ч гэсэн түүний дуулсан дууг сонсож уярсан байх.

Тэхён "Аввв миний зулзага баярлаад байгаа юм уу? Хөөрхөн золиг шүү" гээд түүний гэдсэндээр гараа тавиад хүүхэдтэй ярилцах гэж оролдоно.

"Хайртай шүү чамдаа"

Хайртай хүндээ хайртай гэдэг үгийг хэлэх ямар их аз жаргал болохыг тэрээр одоо л мэдлээ.

Жонгүг "Би ч гэсэн, хайртай. Одоо явцгаая аа. Одоо би эмчийн хувьд эмнэлэгээс оргочихсон явж байгаа. Тэндээс гарахад ард хашгираад үлдсэн. Яг юу гэж байгааг нь сонсоогүй ээ" юу ч болоогүй юм шиг дагзаа маажин хэнэггүй гэгч нь инээв.

"Ээшш ингэж хөөрхөн байгаад байвал миний зүрх яаж тэсэх болж байна аа! Эгдүүтэй гэдэг нь. Ийм эгдүүтэй хүнээс ямар зулзага төрөх бол? Хэрвээ төрвөл намайг эгдүүгээрээ алах байхдаа"

"Тийм ээ би эгдүүтэй, энийгээ мэднэ. Ээж намайг үргэлж тэгдэг байсан"

Тэхён "Ээж чинь чамд үнэн үг хэлж байж" хэмээгээд дэндүү булбарай, зөөлхөн хацрыг нь болгоомжлонгуй илэх нь түүнийг нандигнаж байна уу гэлтэй. "Одоо явъя. Дөнгөж саяхан л анзаарсан чинь чи эмнэлэгийн хувцастай байжээ?"

"Яасан? Галзуу хүн шиг эмнэлэгийн хувцастай байгаа болохоор гадуур надтай цуг явахаасаа ичих юмуу?" гээд хошуугаа унжуулахад Тэхён "Биш дээ, чамайг гадаа гараад даарчих байх гэж бодсон юм. Нар шингэж байгаа юм чинь сэрүү орох байх гэж бодоод л"

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now