Энэ байдлаараа бүтэн таван сар өнгөрчээ. Жонгүг алга болоод нилээн удсан гэсэн үг. Гэвч тэр одоо ч үхээгүй гэхэд та итгэх үү?
Алуурчин түүнийг таван сарын турш тамлан зовоосон бөгөөд Жонгүгыг жирэмсэн гэдгийг мэдчихсэн. Гэсэн ч түүнийг одоог хүртэл цогцсоор дүүрэн хүйтэн өрөөнд амьдруулж байгаа.
Хана налан урьдийн адил уйлан сууж байхад хаалга чахарч дуугарсаар хэн нэгэн гартаа хурц иртэй хутга барин орж ирэх нь тэр.
Гуталных нь өсгий шалан дээр тог тог хийх чимээ аниргүй өрөөг тэр чигт нь амь оруулчих нь тэр.
Өөдөөс нь нэг л эвгүй харцаар төөнөөд байсанд Жонгүгын нуруугаар хүйт даан өөрийн мэдэлгүй тэр нэгнээс зайгаа барин хойшлох ажээ.
"Айх хэрэггүй дээ. Удахгүй чиний наад айдас чинь алга болох болно"
"Ю-юу гэсэн үг юм"
"Нэг үгээр бол... өнөө шөнө, чи болон чиний хүүхэд чинь миний гарт амь үрэгдэнэ гэсэн үг. Яг энэ мэсээр чи амь тавих болно. Харин одоо хүүхэдтэйгээ салах ёс хийсэн нь дээр байх даа"
"Ю-юу...? Б-би-...."
"Хангалттай ярьлаа, чамд хугацаа бага байгаа шүү. Ердөө гурван цаг"
Хэмээн зэвүүн инээд тодруулсаар өрөөнөөс гарлаа.
"Ү-үгүй ээ... яасан ч болохгүй! Би үхэж болох ч төрж ч амжаагүй байгаа үрийг минь үгүй хийхийг би зөвшөөрөхгүй... зугтах хэрэгтэй! Х-хаашаа ч хамаагүй. Дахиж үхлээ хүлээгээд сууж чадахгүй нь"
Түүнийг гарч яваад гучин минут гаруй болсны дараа Жонгүг гүнзгий амьсгаа аван босоод хөлөөрөө хаалгыг хүчтэй нь аргагүй жийж эхлэх нь тэр.
Ядаж байхад түүний гэдэс хангалттай томорчихсон байсан болохоор үүнийг хийхэд их хүндхэн байх аж.
"Заавал эндээс зугтана даа! Тэр нохой шиг амьтны гарт лав үхэхгүй шүү!!"
Хэд хэд өшигчсөн ч амжилт олоогүй бөгөөд сүүлийн удаа хамаг хүчээ шавхан жийтэл хаалга тэр чигээрээ цаашаагаа уначих нь тэр.
Энд тэндхийг нүдээрээ ажиглан өнөөх эрийг байгаа эсэхийг хартал тэр байсангүй.
Харин тэр гадаа ямар нэгэн зүйл хийж байгаа болтой цаашаа харан суучихсан байх нь цонхоор тодоос тод үзэгдэж байлаа.
Жонгүг энэ боломжийг ашиглан хойд талын цонхоор арай гэж багтаж гарсан юм.
Гарсан даруйдаа хамаг хурдаараа гүйн хажуугаар зөрөх хурдтай машинуудыг үл ажран зам гарч байлаа.
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"