Жонгүг төрөх нилээд дөхжээ. Ойрын үед түүний хоол идэх дур хүсэл нь хэрээс хэтэрсэн гэж хэлэхэд болно. Өдөр шөнө, өглөө, үүрээр гээд хэзээ ч хамаагүй юм идмээр байгаагаа илэрхийлнэ.
Тэхёны хувьд бараг л өдөр болгон шахуу дэлгүүр гарч Жонгүгын хүссэн зүйлсийг авчирдаг болсон доо.
"Тэхён?"
"Яасан бүлтгэрээ?"
"Би утсан мах идмээр санагдаад байна"
"Чи чинь сая хоёр мөхөөлдөс, нэг таваг дүүрэн амталсан мах идчихсэн биздээ???"
"Тийм л дээ. Гэхдээ бидний зулзага утсан мах нэхээд байх юм?"
"Ойлголоо би дэлгүүр явчихаад ирье" гээд гадуурх цамцныхаа юүдэнг өмсөөд гарлаа.
Тор дүүрэн Жонгүгын хүсээд байсан утсан махыг авчирсан байх ба Тэхён түрүүхэн л идэх юм нэхээд хүүхэд шиг аашлаад сууж байсан залууг тухтай нь аргагүй орон дээрээ гараа дэрлэн унтаад өгсөн байхыг хараад эгдүүрхсээр хөвөн мэт зөөлхөн хацар дээр нь хайрлангуй үнсэв.
Дараагаар нь тайван нойрсох туулайгаа сэрээчихгүй гэсэндээ хөл дээрээ гэтэн тортой зүйлсээ ширээ рүү тавьчихаад Жонгүгын өвөртлөөд мөн адил зүүдэндээ автлаа.
Өдрийн цагаар унтсан болоод ч тэр үү нар жаргахын алдад Тэхён нойрноосоо сэрэхэд энгэрт нь унтаж байсан залуу алга байх аж.
Сайн чагнаад үзвэл том өрөөнд байгаа бололтой зурагтны дуу сонстох бөгөөд Тэхён араас очоод үзэхэд Жонгүг зурагтны өмнө завьлаад суучихсан, дэлгэцэн дээр гарах хөгжөөнт нэвтрүүлгийг анхааралтай гэгч нь үзэж байлаа.
Хэт их анхаарлаа төвлөрүүлснээс болоод Тэхёныг дэргэд нь ирснийг мэдсэнгүй.
"Чамд над руу харах ухаан байна уу?"
Чанга дуугараад ч түүнийг анхаарах шинжгүй байсанд Тэхён гэнэт санасан юм шиг ширээн дээрээс тортой зүйлсээ аваад дотор нь байх утсан махыг гаргаж ирээд Жонгүгын хажууд идэн суулаа.
Амттай мэт үнэртэх махны үнэрээр бүлтгэр нүдэт Тэхёныг хараад гарандахийг нь булаахыг оролдох нь тэр.
"Өгөөч!"
"Үнсээд ав"
Жонгүг "За яахав!" гэсээр ханцуйгаа шамлаад Тэхёны өвөр дээр алцайгаад суучих нь хачирхалтай.
"Үнсээд өгье л дөө!!" хэмээсэн даруйдаа хацарнаас нь барин ширүүхэн шиг өөр лүүгээ татчихаад ухаан жолоогүй, нүдээ тас аньчихаад Тэхёны уруулыг амтлана.
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"