~5~

759 127 8
                                    

Өнөөдөр бол амралтын өдөр. Ямар ч ажил байхгүй болохоор гэртээ амрах сайхан боломж гэсэн үг. Тиймдээ ч Тэхёнд Жонгүгтай илүү ойр дотно болж түүний тухай мэдэж болно.

"Бүлтгэрээ чи яг хэдэн настай юм бэ? Бодоод байсан чинь би чиний нэрнээс цаадахыг мэдэхгүй юм байна?"

"Бүлтгэр биш Жонгүг шдэ.. Би туулайны насаар 17той. Харин хүмүүсийн нараас бол 20 настай"

"Хөөх бүр насыг чинь ангилдаг хэрэг үү? Хачин юмаа, яагаад чамд туулайн сүүл, чихтэй юм бэ?"

Тэхён түүнээс энэ тухай асууя гэж өмнө нь зөндөө боддог байсан. Даанч түүнд боломж нь гардаггүй.

"Хэлвэл чи бараг итгэхгүй дээ? Над шиг туулайн чих сүүлтэй хүмүүс манай овогт их байдаг байсан"

Жонгүг энэ бүгдийг хэлэхдээ гунигтай байгаа бололтой түүний сэргэлэн цовоо төрх унтарчихсан уу л гэлтэй болчихов.

"Айн??? Юун овог аймаг вэ?"

"Юу л даа, энгийн хүмүүсийн нүднээс далдуур ойд амьдардаг байсан юм..."

"Тэгээд яагаад ойдоо амьдрахгүй байгаа юм?"

Тэхён бараг л Жонгүгийн эмзэг сэдэв болсон зүйлийг нь асуучихлаа. Үнэндээ Жонгүг хүссэндээ энд байгаа юм биш.

"Үнэн хэрэгтэй овгийнхон маань бүгд амиа алдчихсан. Алуурчдын гарт. Ганц амьд үлдсэн хүн нь би"

Тэхён түүний юу яриад байгааг нэг л сайн ойлгож өгсөнгүй. Жонгүг бүгдэнг нь товчхон хэлээд байсан болохоор тэр байх.

"Үгүй ээ нөгөө... би сайн ойлгохгүй л байна л даа?"

"Миний аав, ээж, ах дүүс найз нөхөд минь хүртэл бүгд үхсэн... Би тэднийг алсан хүмүүсээс зугтааж байгаа. Тэгээд л танайд ороод ирсэн юм.... Миний ээж их азгүй үхлээр амиа алдсан юм. Ээж минь хүн болон туулайнд хувирч чаддаг байсан юм... Хүмүүст ямар ч гэм хор хийгээгүй хэрнээ үхсэн. Ээжийгээ нүдэн дээрээ алдах үнэхээр аймшигтай байсан шүү..."

Жонгүг их өрөвдөлтэй түүхтэй хүн бололтой. Ярианыхаа талдаа ч ороогүй байхад уйлчихлаа шүү дээ.

"Тэгвэл аав чинь?"

"Аав минь бусдын л адил амь үрэгдсэн. Нэг өдөр миний хамгийн дотны хүмүүс намайг орхиод тэнгэрт оччихсон. Тэднийг минь үгүй хийсэн хүмүүсийг би хэзээ ч уучлахгүй..."

"Ээж чинь яаж байгаад өөд болсон юм?"

"Би нэг өдөр голоос ус авчирхаар болсон юм.. Усаа авчаад буцаад очтол... хэзээ ч төсөөлж байгаагүй дүр зураглалаа нүдэндээ харсан. Бүгд үхэж, ганцхан ээж минь амьтай үгүйтэй байсан... Хөөрхий ээж минь намайг хамгаалах гэж байгаад л анчдын гарт амиа алдсан"

Ийм цоглог, үргэлж гэм хоргүй цагаахан инээмсэглэл тодруулдаг хүний ард ийм түүх байна гэж санасангүй.

Нөгөө сониуч зан нь хөдөлж асуулт асууж байсан Тэхён хэдийнээ дуугаа хураажээ.

"Ингэж харах хэрэггүй дээ... Би үүнд эмзэглэж явж байгаад болчихсон... Гэхдээ заримдаа тэрнийг бодож уйлдаг л юм.."

" .......... "

"Миний амьдрал нэг л өдөр орвонгоороо эргэсэн. Хэдхэн хормын дотор овгийн маань хүмүүсийг хүйс тэмтэрсэн"

"Яагаад тэгсэн юм бол?"

"Мэдэхгүй ээ... Уг нь бүгд их сайхан сэтгэлтэй, хүнд муу зүйл хийдэггүй байсан... Яагаад тийм сайн хүмүүсийг хийснийг би одоо хүртэл бодоод олдоггүй юм"

Тэхёны өрөөнд зөвхөн Жонгүгийн нусаа татах чимээ сонсогдоно.

"Би чамайг тайвшруулах ёстой юу?"

"Юундаа тэгж асуудаг юм! Кинон дээр чинь шууд тэврээд тайвшир гэж хэлдэг байхгүй юу?! Хүн яахаараа ийм мэдрэмжгүй болчихдог байна аа?!"

Бас нэгэн гайхшрал. Түрүүхэн л уйлаад сууж байсан хүн гэнэтхэн л нулимсаа арчаад Тэхёны өөдөөс үсчээд эхлэх нь тэр. Жонгүгийн сэтгэл хөдлөл хурдан эргэдэг юм шиг байна.

"Хөөе чи ер нь юу гээд байна аа? Мэдрэмжгүй? Өөрийгөө хэлээч! Аашны тулам байж юу гээд байна аа?"

"Ха! Чи надаасаа илүү ааш муутай биздээ.. Хүнийг ингэ тэг гэж зарцлахдаа хичнээн сайн билээ дээ?!"

Тэхён гэнэт чимээгүй болчихов. Энэ байдлаараа Тэхён Жонгүгийг хэрүүлээрээ барьж идэхгүй ээ.

Уг нь тэд илэн далангүй ярилцаж байсан юмсан. Гэвч хэн хэнээсээ болоод хэрүүл болгочихлоо.

"Ч-чи хийх ажилгүй хүн үү?! Явж гэрээ цэвэрлээч! Надтай маргалдаж байхаар гэрийн ажил хийж бай!"

"Тээр хэлээгүй юу! Ингээд л хүнийг зараад байдаг шд!"

"Хөөе бацаан минь! Үнэгүй зүйл гэж байдаггүй! Харин ч би чамайг гэртээ хөнгөхөн болзлоор амьдруулж байгаа шүү!"

Жонгүг түүнд загнуулан угаалгын өрөө рүү явахдаа амандаа бувтнав.

"Өөдгүй амьтан... Гэрт нь толгой хорогдож байгаа гээд их дээрэлхэж байх шив..."

"Сонсогдоод байна!!!"

Цаад өрөөнөөс Тэхён түүнийг сонссон бололтой орилоход Жонгүг амаа даран инээнэ.

"Эшш надаас илүү сайн сонсдог юм байхдаа?"

RᴀʙʙɪᴛOnde histórias criam vida. Descubra agora