~6~

799 117 13
                                    


"Тэхёнаа сүүлийн удаа шдэ. Гуйж байна шдээ. Би дахиж тийм асуудал гаргахгүй ээ амлая... Намайг хамтад нь аваад яв л даа.."

Жонгүг дахиад л гэртээ хийцгүйрч,  маш ихээр уйдаж байсан болохоор Тэхёнаас ахин нэг удаа гуйх аж.

Харин Тэхён эрс эсэргүүцэж байсан юм. Угаасаа тэгсэн нь ч дээр биз.

"Үгүй! Чи дээр яалаа? Үйлчлүүлэгч нарын анхаарлыг татаад... бас зодоон хийгээ биздээ! Би лав чамайг дахиж ажил руугаа дагуулж явахгүй!"

"Тэр сонин авгай чинь өөрөө л эхэлсэн шд. Сүүлийн удаа шдээ... Би зүгээр кофений үнэр үнэртээд, гараа өвдгөн дээр аваад томоотой сууж байна аа... Гуйя?"

"Үгүй! Тийм л их уйдаад байгаа юм бол зурагт үз! Нялх хүүхэд байгаа биш дээ! Байнга л дагаж явах гээд байх юм!"

"Би хүүхэд биш. Би энэ зурагтны чинь учрыг олдоггүй юм! Ганц товчлуур дээр дарахаар буруу юм руу ороод байдаг юм!"

"Би чамайг хүүхдийн цэцэрлэгт хүргэж өгөх ёстой юу?"

"Цэцэрлэг гэж юу юм?"

"Хүүхэд хүмүүжүүлдэг газар байгаа юм! Бас л сонсож байгаагүй юу?"

"Мхн. Цэцэрлэг гэж ерөөсөө мэдэхгүй"

Жонгүг харваас Тэхёныг дагаж явах гэж зүтгээд байгаа нь илт.

"Эхх... яамаар ч юм бэ?"

"Ажил руугаа дагуулж явахад л болоо шдэ.."

"Тэр бол үгүй ээ. Чи ер нь гэртээ үлдээ!"

Тэхён Жонгүгийн үгийг ч сонсолгүй гэрээсээ хар хурдаараа гүйгээд гарчих нь тэр.

"Хөөе хөөе! Дагуулаад явчихад яах вээ дээ!"

Жонгүг доороо дэвслэн муухай царайлсаар том өрөөнд очин зурагт асаав.

"Энийг нь одоо яадаг юм бол доо?"

Зурагтны урд завилж суугаад суваг гүйлгэн явж байтал гэнэт насанд хүрэгчдийн кино гараад эхлэх нь тэр.

Үүнийг хараад хөмсгөө зангидан сууж байсан Жонгүг сэргээд л явчихав. Аргагүй л эр хүн юм даа.

Нүд нь бүлтийж хамар нь сарталцаж, зурагтанд улам л ойртон суух нь эгдүүтэй.

"М-миний бие яагаад сонин болоод байна аа? Халуу дүүгээд ч байгаа юм шиг."

Дэлгэцээр эр эм хоёр хүний үүлэн борооны ажил хийж байхыг харах Жонгүгт их таатай санагджээ. Бүлтгэр нүднийх нь хүүхээ хараа томорч байсан юм. Хүүхэд байхдаа ийм зүйлийг хальт хараад өнгөрдөг байсан.

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now