~13~

798 128 18
                                    

"Тэхён аа~ чи мэдэж л байгаа шдэ. Надад аав ээж хоёрын аль нь ч байхгүй. Асран хамгаалах хүн хэрэгтэй байгаа болохоор ганцхан сар миний гэр бүлийн хүн болоод өгчих тэгэх үү? Оронд нь би гэрийн чинь шалыг толь шиг болтол нь угаах болно оо, бас зөндөө олон хоол хийж сурна"

Жонгүг аргагүй л хүүхдээрээ байна даа. Та бас ахиад л хүнтэй зодолдож хэрэг тарьчихсан. Өчигдөр орой талбайгаар хэсүүчилж явахад нь нэг танихгүй хүн санаандгүй мөрлөөд гарснаас болоод өнөөхтэйгөө зодоон хийгээд, үгүй ээ үсдэлцсэн гэвэл зохих юм байна.

Аз нь таарч Тэхён л тэднийг салгаагүй бол Жонгүг тэр хүнийг болгож тавих байсан юм.

"Наад нэг омголон зан энэ тэрээ засчихаж чаддаггүй юм уу? Дараа нь би хэрэг хийчихсэн юм шиг л тэр хүнээс нь уучлалт гуйх юм!"

"Тэр тэнэг амьтан чинь л өөрөө эхэлж мөрөлсөн байж дараа нь өөдөөс томроод байсан байх шүү"

"Үгүй ээ, тэгсэн ч гэсэн хамарнаас нь цус гартал ноцолдох хэрэг байсан гэж үү?"

"Зазаза наад тэнэг юмныхаа тухай дахиж битгий сөхөөд бай, зүгээр л хэсэг хугацаанд миний асран хамгаалагч болоод өг"

Жонгүгийн шулуухан зан нь хөдөлчихөж, гараа элгэндээ тэврээд уурласан царай гарган Тэхён рүү үсчиж эхэллээ. Гэхдээ уурлах ёстой хүн тэр мөн үү?

"За яахав болж байна. Ердөө ганцхан сар шүү!"

Эцэст нь Тэхён Жонгүгийн байдалд бууж өгөн дуртай дургүй зөвшөөрөхөд өнөөх нь жуумалзсаар баярласнаа илэрхийлэн яваад өгчихөв.

"Энэнтэй удаан зууралдвал би ч дампуурах юм байна даа"

Тэхён толгой сэгсрэн инээсээр Жонгүгийн араас яван ажил дээрээ ирэхэд аль хэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй болчихсон байх бөгөөд хамгийн цаад талын ширээнд түүний ихээхэн таньдаг хүн сууж байсан нь Тэхёныг гайхшруулж байлаа.

"Пак Жимин байх шив. Удаан уулзаагүй байхад өсөөгүй л байна. Энд юугаа хийж явдаг байна аа"

Тэхён тэр нэгнийг холоос ажиглан амандаа үглэхэд Жонгүг өлмийгөө өргөсөөр түүний мөрөн дээр гараа тавив.

"Яасан бэ?"

"Чи хормогчоо зүүхгүй юм уу? Олон хүнтэй байхад яасан ч их юм бодох завтай юм бэ дээ. Байздаа, цонхны тэнд сууж байгаа залуу руу л ширтээд-... аан чи анхны харцаар дуралчихаа юу??"

Жонгүг байдгаараа гайхан, найзыгаа хүнд дурласанд нь шоолж байгаа дунд сургуулийн охид шиг л аашилж эхлэх нь тэр.

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now