~22~

1.1K 138 16
                                    

Өдрийн дөрвөн цаг болж байхад Жонгүг сайхан хоолны үнэрээр нойрноосоо сэрээд хажуу талаа гараараа тэмтрээд үзтэл Тэхён алга байлаа.

Өчигдрийн халуухан шөнөө бодон инээд алдсаар орноосоо өндийхөд хаалга дуугарсаар Тэхён ороод ирэх нь тэр.

"Сэрчихээ юу?"

"Мм~"

Нүдээ нухалсаар толгой дохиход Тэхён түүний хажууд ирэн суухад Жонгүг хошуугаа цорвойлгоод байв.

"Яагаад байгаа юм?"

"Ээ мангар чинь мэддэггүй юм уу? Би чамаас өглөөний үнсэлт нэхээд байхад чинь дээ" гэсэнд Тэхён ойлгосон царай гарган хөхөрсөөр Жонгүгын уруул дээр үнсэлт өгөв.

"За алив туулайхан минь босоорой. Чамд зориулаад амттай хоол хийчихсэн. Энийг өмсчих"

~~~

"Намжүүн, Согжин ах хоёр хаашаа явчихсан юм бэ?"

"Тэр хоёр ой дунд романтиклаж байгаа байх"

"Аан"

"Алив үүнийг амсаад үз"

Тэхён түүний урд хачир тавьсанд Жонгүг савхдаж аваад ам руугаа хийтэл нүд нь гялалзаад Тэхён руу харан мишээх нь үнэхээрийн өхөөрдөм.

"Үнэхээр амттай байна.."

_______________

"Жонгүг аа хоёулаа кино үзэцгээе"

"Хөөх чи үнэхээр драма дээр гардаг эрчүүд шиг аашилж байх чинь ээ... "

"Юутай ч хоёулаа кино үзье"

Булцгар хацрыг нь чимхэн хайрын харцаар ширтсээр Тэхён Жонгүгтай цуг ил галны дэргэд сууцгаан улаан дарс нэг нэгэндээ хундгалж өгөх нь төгс зураглал биш гэж үү?

Хөлөн завсраар нь орж ирээд урагшаа хараад түүний цээжийг дэрлэхэд Тэхён хөнгөхөн инээд алдаад түүний ардаас нь алгуурхан тэвэрлээ.

"Чамд таалагдаж байна уу?"

"Тийм ээ... маш их"

__________________

"Хөөх та хоёр чинь кино үзэж байгаа юм уу?"

Яг кино дундаа орж байхад Намжүүн Согжин нар гаднаас инээлдсээр орж ирэн тэднийг хараад ийн асуухад Тэхён чимээгүй байхыг сануулан Жонгүг руу хартал мөнөөх нь киноныхоо талд ч нь орж амжихгүй байхад тэрээр Тэхёны энгэрт унтаад өгсөн нь энэ байлаа.

"Өнөөдөр яасан их унтаж байна аа" хэмээн инээд алдсаар Жонгүгыг өргөсөөр өрөөндөө орон, орон дээр хэвтүүлчихээд хөнжлөөр хучаад, хажууд нь тохойлдон хэвтээд түүний сэтгэл татам царайг ширтэх аж.

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now