"Идмээргүй байна аа! Идэхгүй гээд байна шдэ"
Тэд хүүхэдтэй болсон гэдгээ мэдсэнээс хойш сарын хугацаа өнгөрсөн ч Жонгүгын хордлого өгөх үйл явц нь дуусаагүй бөгөөд одоогоор гэхэд л Тэхёны хийсэн хоолыг голон хошуугаа унжуулсаар сууж байгаа нь энэ.
"Бүлтгэрээ ганцхан халбага шдэ. Гуйж байна аа. Хүүхэд маань өлсөж байгаа шүү дээ?"
"Чи мэдэж л байгаа. Идсэн ч гэсэн би бөөлжөөд гаргачихдаг биздээ. Үүнийхээ оронд надад амттай чихэр аваад өгчихөөч дээ..."
"Чамайг чихрэнд дуртайг чинь мэдэх ч... болохгүй ээ. Хэрвээ миний хийсэн хоол муухай санагдаад байвал би чамд луувангийн зутан хийж өгөх үү?"
"Хэрэггүй ээ. Би гадаа гармаар байна. Хоёулаа цуг гаръя"
"Аан за. Ойлголоо"
Намар болоод сэрүү орчихсон болохоор Тэхён түүнд байж болох хамгийн зузаан бөгөөд, дулаахан хувцсыг олж өмсгөв.
"Гадаа өвөл болчихсон юм уу! Хөөе би халууцаад байна шдэ!! Одоо болно оо... Хөөе наад ороолтоороо яах гэж байгаа юм бэ?!"
"Чамд л зүүлгэх гэж байна даг. Чи даараад ханиад хүрчихвэл намайг яа гээв. Миний үгэнд орж байгаа гэж хэлээд л байгаа шүү..."
Түүнийг хувцалсны дараа өөрөө нэг малгайтай цамц өмссөөр Жонгүгыг хөтлөн гэрээсээ гарахад гадаах Сөүлийн шөнө үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байх нь тэр.
Тэдний хажуугаар зөрөн өнгөрөх бүсгүйг Тэхён хальт харахад Жонгүг атгаастай байх гараа угз хийн татаж авах нь тэр.
"Яасан бэ бүлтгэрээ?"
"Юундаа саяны хүүхэн рүү тэгж их хараад байгаа юм!"
"Хэн түрүүчийн эмэгтэйг харсан гэж?"
"Чамаас өөр хэн байдаг юм. Яасан? Надаас илүү өндөр, сайхан биетэй болохоор нүдийг чинь тэгж их хужирлаад байна уу?"
Гудамжинд Жонгүг Тэхён руу гэнэт л уурлаад эхлэх нь тэр. Сүүлдээ энэ уцаар нь гомдол ч болон хувирч түүний нүдэнд нулимс хуралдан урдах зүйлсийг нь бүрсийлгэнэ.
Аргагүй шүү дээ...? Жирэмсний гормон гэдэг зүйл Жонгүгын сэтгэл санааг ихээхэн өөрчилж байгаа. Амархан гомдож, амархан уурлаж мөн тэр нь ихдээд ирэхээрээ шөнөжин усан нүдэлж хэвтдэг болсон.
Харин түүнийг энэ араншинг юу ч болоогүй мэт тэвчиж байгаа Тэхён л хэцүү байгаа юм даа...? Гэхдээ энэ хэсэг зуурын сэтгэл санааны асуудал гэдгийг тэр хангалттай сайн мэдэх тул тэвчихээс өөр ямар ч аргагүй шүү дээ...
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"