~47~

815 106 6
                                    

Өглөөнөөс авхуулаад одоог хүртэл Жонгүг нэг л сонин байв. Тэхёнд уурлаад байгаа ч юм шиг, нэг бол гомдсон ч юм шиг дуугаа хураагаад л үе үе түүн рүү цоо ширтэнэ. Хамгийн гол Тэхён үүнийг нь нэг их анзаараагүй Намжүүн Согжин хоёрын асуудлыг зохицуулахад л анхаарлаа хандуулж байсан юм.

Тэхён "Би Согжин ахын гэр лүү явчихаад ирье" хэмээн хувцсаа өмсөнгөө хэлчихээд дараагаар нь газар хэвтэн хөл гараа савчуулан тоглох хүүтэйгээ нэг сайн нялуурч аваад гэрээс гарав.

Орон дээрээ санаашралд автан үлдсэн Жонгүг дээр Намжүүн хүрч ирээд "Чи зүгээр биз?" гэж асуутал тэрээр хариу хэлсэнгүй. Хөдөлгөөнгүй аль нэг зүг рүү бодолд дарагдан суусаар л.

Намжүүн хэзээний түүнийг нэг л биш байхыг ажигласан болтой түүнд юу тохиолдсон эсэхийг шалгааж эхэллээ.

"Хөөе Жон Жонгүг"

"А-айн?"

"Яасан бэ? Бие чинь өвдөө юу? Чи ингэхэд зүгээр үү?"

"Би зүгээрээ. Би яасан гэж? Би яагаачгүй л байна даг"

"Худлаа яриж байгааг чинь мэдэж байна шүү. Чи хэвийн байх үед ямар их дуу чимээтэй байдаг билээ дээ. Ямар нэгэн зүйл болоо юу?"

Сүүлийн асуултанд Жонгүг хэсэг чимээгүй болж байснаа " Юу болсныг хэлчихвэл та намайг шоолохгүй биз?"

"Шоолохгүй ээ. Зүгээр л хэлчих"

"Ер нь бодоод байхнээ би Тэхёнтой танилцаж гэр бүл болж эхэлснээс хойш нэг ч удаа тэр намайг болзоонд урьж байгаагүй юм билээ. Би гэнэт санаад л гайхаад сууж байна. Бүр ганц ч удаа болзооны тухай цухуйлгаж ярьдаггүй. Энэ нь чухал уу? Эсвэл санаагаа зовоох хэрэггүй зүйл үү?"

"Мэдээж чухал байлгүй яахав. Хосууд байж нэг ч удаа болзож үзээгүй гэдгийг чинь сонсоод гайхчихлаа. Гэхдээ Тэхён өөрөө тэрийг мэдэж байгаа байхаа. Тэр хэзээ нэг өдөр чамд зөндөө их гэнэтийн бэлэг барьж олон олон болзоонд урина гэдэгт итгэлтэй байна. Одоогоор бол тэр жаахан завгүй байгаа болоод л тиймэрхүү цаг зав гаргаж чадахгүй байгаа ч юм билүү"

"Хэрвээ би Тэхёнаас үүнээс ч илүү зүйлс хүсээд эхэлвэл яах бол?"

"Энэ чинь зүгээр дээ. Би Согжин ахад чинь бүхнээ зориулдагтай адилхан Тэхён ч бас чамд өөртөө байгаа бүх зүйлсээ чамд зориулна"

"Тийм дээ... Тэр надад хайртай юм чинь"


































RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now