Одоогоор бол Тэхён гэдэг хүн ёстой л галзуурахад ганц хуруу дутуу байгаа. Түүнд санаа зовж байгаа хүмүүс цөөнгүй. Гэсэн ч Жонгүгт дэндүү их санаа зовж байгаа хүн нь ганц Тэхён билээ.
Тэхён сүүлийн хэдэн цаг тасралтгүй уйлагнах бяцхан хүүгээ тайвшруулах гэж хамаг чадлаараа хичээсэн ч нэг болж өгөхгүй байлаа. Жүнхён өлсөхийг л эс тооцвол хэр барагтаа уйлаад байдаггүй хүүхэд шүү дээ.
Тэхён "Хонгор минь, ямар тахилийг нь буруу өргөчих нь энэ вэ? Чи өвдөөд байгаа хэрэг үү?" гэсээр духан дээр гараа тавьтал хэвийн халуунтай байсан бөгөөд Жүнхён өлсөөгүй, нойр нь ханачихсан байв.
"Чи надаас Ж-жонгүг аавыгаа нэхээд байгаа хэрэг үү?"
Үнэн хэрэгтээ Жүнхён Тэхён хоёр яг л ижилхэн байдалд байгаа гэхэд буруудахгүй биз. Хэн хэн нь мөн адил Жонгүгыг дэргэдээ байлгахыг хүсэж байсан юм.
"Жүнхён! Ядаж нүдээ нээгээд уйл л даа. Нүдээ тас аньчихаад уйлаад л байхын"
Аргаа барсандаа Тэхён Жүнхёныг орон дээр нь хэвтүүлчихээд чихээ таглан сууна.
"Би зүгээр байна, би зүгээр байна, би тайван байна, би тайван"
Тэхён эгээтэй л хүүгээ дагаад уйлчихсангүй. Усгүй нуур байдаггүйтэй адил биенийх нь нэгээхэн хэсэг түүнээс салан одсон мэт мэдрэмж нь Тэхёныг дотроос нь хэмхэлээд хэдийнээ удаж байгаа билээ.
Эдгээр үгс нь түүнд тус болно гэж найдан хэлж байгаа юм.
Шөнөдөө ч тайван унтаж чадахгүй сэрээд уйлах хүүгээ авсаар тэр нойрны дутагдалд орсон гэдгийг дурьдах нь зүйтэй.
Нэг үгээр товчилж хэлвэл бараг л галзуурсан......
Хэсэг хугацааны дараа:
Энэ их чимээний үеэр хаалга дуугарч Тэхён онгойлготол Намжүүн байдгаараа амьсгаадчихсан "Х-хувцсаа өмс! Бид гарах болно" гэлээ.
"Та юу яриад байна аа?"
"С-сонссонгүй юу! Дуугүй л хувцсаа өмс!"
"Хаашаа явах юм?"
"Жонгүг амьд байгаа. Тэр үл таних залуу Жонгүгыг ой руу дагуулж явсан. Цаг алдахаас өмнө хурдан явах ёстой!!!"
"Та тэрнийг үхээгүйг яаж мэдэж байгаа юм?"
"Зүгээр л хараал идсэн амаа татаад надтай цуг яваадах!!! Үгүй бол чи насаараа харамсана шүү!"
Тэхён түүнрүү итгэл муутайхан шиг харчхаад өөрийгөө хувцаслан Намжүүнийг даган гарлаа.
ESTÁS LEYENDO
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"