~25~

843 146 44
                                    

"Бүлтгэрээ чи ганцаараа дэлгүүр гарч чадах уу?"

Тэхён хоол хийн зогсонгоо түүнээс асуусанд Жонгүг толгойгоо дохисоор "Ммхн. Чадна. Яасан? Чи гарч чадахгүй юм уу?"

"Би харин хоол хийж байна аа. Чамд захиад гараад явчихвал чи унтаад аягүй бол хоол минь шатчих байлгүй"

"Аан. Чиний боддог ч зөв шүү. Би дэлгүүр гарчихаад ирье. Тэгээд бас би өөртөө чихэр авч болно тэ?"

"Юу ярина вэ? Чи саяхан л баахан амттан авчихсан байж-...."

"Тэд нар чинь дуусах дөхөж байгаа шдэ" хэмээн хошуугаа унжуулаад суугаад байсанд Тэхён "Ахх ойлголоо. Гэхдээ тийм ч ихийг аваад хэрэггүй шүү. Чи надад халуун чинжүү авч ирэх хэрэгтэй байна" хариуд нь Жонгүг "За~" гэж хэлчихээд гадуураа цамц угалсан болчихоод хаалгаар дэгдэгнэн гарав.

Гадаа цаг агаар үнэхээр бүрхэг бөгөөд тэнгэр галзуурч байна уу гэлтэй ширүүн бороо шаагиж байсан юм.

Жонгүг ч бороо орж байхад басхүү олон хүмүүсийн анхаарлыг татахгүй гэсэндээ малгайгаа өмссөөр ойр хавьд байх дэлгүүр лүү гүйлээ.

~~~

Удалгүй хаалга тогшсонд Тэхён гараа арчсаар хаалгаа тайлахад түүний өөдөөс төсөөлөө ч үгүй хүн нь уйлчихсан бас шалба норчихсон зогсож байх нь тэр.

"Т-Тэхён аа...?"

"Пак Жимин? Чи энд ямар новшоо хийж байгаа юм?"

"...н-надад битгий и-ингэж хатуу ханд л даа... г-гуйя" хэмээсээр уруулаа зуун доошоо харсаар чимээгүй мэгшинэ.

"Энд яах гэж ирсэн юм?"

"Үнэнийг х-хэлэхэд... Би чамайг санаад байна... Чамайг хармаар санагдаад байна. Гуйя, би яг юу хийх ёстой юм бэ? Юу хийвэл чамайг эргүүлээд өөрийн эр болгох вэ?" гэж нулимс дуслуулсаар хэлсэнд нь Тэхён "Юу ч хийх хэрэггүй. Зүгээр л намайг март. Магадгүй чамд хугацаа хэрэгтэй байх. Одоо би чамд сэтгэлтэй байхаа больсныг чи мэдэх байлгүй дээ. Намайг харчихсан юм чинь яв даа"

Гэж хэлээд хаалгаа хаахыг зэхэхэд Жимин "Намайг оруулахгүй юм уу? Би... чамайг санасандаа болоод хар усан борооноор наашаа гүйсэн байхад... Бас би даараад байна. Хэсэгхэн зуур гэрт чинь ороод дулаацаж болох уу?"

Тэхён хэсэг бодолхийлж байснаа хаалгаа өргөнөөр дэлгээд "Даараад байгаа болохоор чинь л орууллаа шүү. Нэг их удалгүй яваарай"

"З-за"

_______________

Тэхён Жимины гарт аягатай халуун ус атгуулчихаад үргэлжлүүлэн хоолоо хийхээр цааш явах бол Жимин түүний үйлдэл бүрийг нүдээрээ алдахгүй ажин сууна.

RᴀʙʙɪᴛWhere stories live. Discover now