"Муу тэнэг амьтан! Хүлээнэ гэж хэлчихээд! Өөдгүй худалч новш! Чи надаас тийм ч амархан мултрахгүй дээ! Чамайг хаа байсан газраас чинь олоод болгож өгнө дөө!" хэмээн нулимсаа арчин хөмсгөө зангидан хэлчихээд өрөөнөөсөө гаран биеийг нь үздэг эмч дээр очин хэдэн зүйл лавлав.
"Тэхён гэж чиний асран хамгаалагч уу?"
"Тийм ээ"
"Өчигдрөөс хойш ерөөсөө хараагүй юм байна"
"Та тэгвэл ядаж утас руу нь залгаад өгөөч. Би түүнтэй ярих хэрэгтэй байна"
"Бүртгэл дээр гар утасных нь дугаар байж магадгүй. Юутай ч тэгье ээ"
"Баярлалаа"
Эмч хэдэн цаас эргүүлж тойруулан харж байгаад Тэхёны бөглөсөн хуудсыг олоод бичсэн дугаар луу нь залгатал тэр утсаа авсангүй, дуудаад л байлаа.
"Яасан? Утсаа авч байна уу?"
"Үгүй ээ, авахгүй байна" гэж хариулахад нь Жонгүг урам хугарсан царай гаргаж байснаа гэнэт л түүнийг хайхаар шийдэн эмнэлэгээс гараад явчих нь тэр.
"Хөөе хөөе Жонгүг аа! Чи бүрэн эдгээгүй байж эмнэлэгээс гарч болохгүй шдээ! Хөөе намайг сонсож байна уу?!!! Чи ядаж гутлаа өмсөж байж оргоочээ!!!! Хөөе битгий гүйгээд байлдаа! Наад хүүхэд чинь!!!"
Түүнийг араас нь зэмлэж байх хооронд Жонгүг хаалгаар гараад гүйчихэв. Тэр Тэхёныг олж л байвал гэдсэн дэх хүүхэд нь түүнд одоохондоо хамаагүй бололтой.
Нүд рүү нь шороо орсон уу эсвэл Тэхёныг өөрөөс нь явчихвий гэж айсан уу бүү мэд. Ямар ч л байсан Жонгүг гүйх замдаа нулимсаа арчаад л нусаа татаад яваад байх аж.
Харин хэргийн эзэн Тэхён үнэндээ Жонгүгыг сэрээд эмнэлэгээс гарснаас хойш түүнээс ганц ч секунд хараагаа салгалгүй араас нь сэмээрхэн дагаж явж байсан юм. Гэхдээ Жонгүг үүнийг анзааралгүй хаана байгаагаа ч мэдэхгүй үргэлжилсэн гудамжаар Тэхёныг хайж гүйнэ.
Гутал ч өмсөх сөхөө байхгүй тэр захидалыг уншмагцаа л өрөөнөөсөө гарсан Жонгүгыг харах түүнд тийм ч амар байсангүй.
Амьсгаадаж, зүрх нь дэлбэрэх нь холгүй хүчтэй цохилж, аманд нь цус амтагдаад ирэхийн цагт тэрээр арай ядан суулаа.
Дараагаар нь ахиад л уйлаад эхлэв. Жонгүгын хувьд түүний нулимс дуусна гэж байхгүй бололтой.
Тэнд байсан ихэнх хүмүүсийн анхаарал түүн дээр төвлөрч байлаа. Учир нь гэвэл тэр эхэр тататлаа уйлж Тэхён үнэхээр л түүнээс явчихлаа гэж бодно.
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"