Тэд ойн цоорхой дундах модон байшинд ирцгээжээ. Машинаас буугаад Жонгүг нааш цаашаа гүйж, хааяахан газар хэвтэж аз жаргалыг тултлаа мэдэрч байхыг нь харах Тэхёнд таатай байсан юм. Учир нь Жонгүг урьд нь хэзээ ч ийм үйлдлүүд хийж байгаагүй юм л даа. Түүний юу хийж байгааг нүд салгалгүй дагуулан ширтэн мишээж байлаа.
"Хөөе тэр бүлтгэр чинь төөрчихгүй байгаа?"
"Үгүй ээ би тэгж бодохгүй байна"
Согжин толгой дохин Намжүүнийг даган байшин руу оров.
Нар буугаад аль хэдийн орой болчихож. Өнөөдөр яагаад ч юм бүлээн салхи үлээж, томоос том тэргэл сар тэнгэрт мэлтийн тусгалуудаа энд тэндгүй шидлэх нь үнэхээрийн үзэсгэлэнтэй.
"Та хоёр энэ өрөөнд байрлана"
"Хүлээгээрэй энд чинь ердөө ганцхан ор байна шд...?"
"Тэгээд?"
"Тэхён энэ орон дээр унтаад, харин би хаана унтах юм?"
Жонгүг Намжүүний цамцнаас зууран ийн асуухад Тэхён хоолойгоо зассаар түүнийг өөртөө наачихав.
"Юу гэсэн үг юм? Та хоёр чинь хосууд биш байсан юм уу?"
Энэ удаад Жонгүг дуугүй болон Тэхён руу хэсэг харлаа. Үнэн хэрэгтээ Тэхён түүнийг албан ёсоор үерхэх санал тавиагүй болохоор Жонгүг хосууд мөн биш эсэхт нилээдгүй эргэлзээд амжив.
Үүнийхээ дараагаар юутай ч өрөөндөө орсныхоо дараагаар асууя хэмээн бодоод тэдний хооронд өрнөх яриаг чимээгүйхэн сонсож эхэллээ.
"Бид зүгээр ээ, нэг орон дээр гайгүй багтаад унтчих болохоор та битгий санаа зов"
Хэмээн Тэхён хэлэхэд Намжүүн толгойгоо дохисоор Согжины байрлах өрөө рүү явахад Жонгүг түүний мөрөн дээр хэд хэд зөөлхөн цохиход Тэхён түүн рүү харлаа.
"Бид хосууд байсан юм уу?"
"Тэгээд үгүй байсан хэрэг үү? Би бодохдоо аль хэдийнээ хосууд болчихсон гэж л ойлгосон юмсан. Харамсалтай нь үгүй байж ээ?"
Тэхён ийн хэлээд гэнэтхэн л нь урьд өмнө нь Жонгүгт үзүүлж байгаагүй гомдсон мэт царайны хувирал гаргах гэж хичээн уруулаа унжуулан, урам нь хугарсан аятай түүн рүү эгцлэн харахад Жонгүг Тэхёныг өөрт нь жинхнээсээ гомдож байна гэж бодоод гараа сарвалзуулсаар асуусан асуултаа үгүйсгэж эхлэх нь тэр.
"Т-тийм биш ээ. Зүгээр л гайхсандаа болоод асуусан юм аа. Над руу битгий ингэж хараад бай л даа"
YOU ARE READING
Rᴀʙʙɪᴛ
Romance"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"