"ЧИ БИДЭНД ЯАЖ ИНГЭЖ ХАНДАЖ БАЙНА АА! КИМ ТЭХЁН МУУ АЧЛАЛГҮЙ ЗОЛИГ!!!" Тэхёны эцэг эх хоёр нэгэн дуугаар хэлэхэд Жонгүг цочин Тэхёны араар орчих нь тэр.
"Дуугаа аяд л даа. Миний хүүхдийг айлгаад хаячихав" хөмсөг зангидан Жонгүгыг энгэртээ тэврэн үсийг илэхэд ээж нь " Үгүй ээ ерөө! Жирэмсэн болсон нөхрөө эцэг эхдээ хэлээгүй байж юундаа маяглаад байгаа юм! Би чиний мөчийг чинь санжуулаад өгье л дөө!" гэсээр гартаа таарсан зүйлээ түүн рүү шидэх гэхэд Жонгүг урдуур нь орон Тэхёныг хамгаалах гэж оролдоно.
"Э-эгчээ, та битгий уурлаач... энэ бүгд миний буруу. Тэхёныг загнах хэрэггүй дээ. Хэрвээ та биднийг зөвшөөрөхгүй гэвэл... би таньд гомдохгүй ээ. Гэхдээ би яагаад ч түүнээс салж чадахгүй"
Нэг амьсгаагаар дуржигнуулсан үгсэд нь Тэхёны ээж нилээдгүй гайхсан болтой толгой гилжийлгэн асуулт эрсэн нүдээр түүн рүү хараад "Юуны эгч? Одоо ээж гэж дуудах юм биш үү? Бас хэн та хоёрыг сал гээв? Манайд тавтай морил. Харин Ким Тэхён! Чи өнөөдөр миний гарт үхсэн гэж мэдээрэй!! Алив, нааш ир чи!!!"
Гэрээ тойрон Тэхёны ээж, мөн Тэхён хоёр хөөцөлдөх бол түүнийг аав, дэлдэн чихт хоёр юу ч ойлгоогүй байдалтай зогсох ажээ.
Үүнийг тайлбарлах нь зүйтэй байх. Тэхёны аав ээж хоёр түүнийг ижил хүйстнээ сонирхдог гэдгийг анхнаасаа л мэддэг байсан юм. Багаасаа л эдэлж хэрэглэдэг байсан тоглоом бас, тэрээр цэцэрлэгээсээ ирэх болгондоо байнга л хэчнээн хөөрхөн хөвгүүд харснаа ярин амнаасаа барагтай л охины тухай үгс цухуйлгаад байдаггүй тийм л хүүхэд юмсанж.
Хамгийн анх Тэхён Жиминыг дагуулаад ороод ирэхэд нь тэд тийм ч их гайхаагүй билээ. Харин Тэхён ижил хүйстэн гэдгээ хэлэх гэж аргаа ололгүй нилээд удсан. Гэвч энэ бүхнийг эцэст эцэг эх нь бүгдийг нь мэдэн түүнийг эерэгээр хүлээн авсан юм.
Харин одоогийн болоод байгаа үйл явдал нь түүний ээж нөхөртэй болсноо нууснаас үүдээд л хүн амины хэрэг гарах нь холгүй орилоон болоод байгаа юм л даа..?
"Надаас дахиж юм нуух гэж оролдвол... сайхан мэдээрэй! Турсагыг чинь хуулна шүү!!!"
Тэрээр Жонгүгыг байгааг сая л санасан бололтой дотогш орохыг хүслээ.
Тэхёны аав "Миний хүүтэй хэзээ танилцсан бэ?" хэмээн асуухад Жонгүг жижигхэн хуруунуудаа гаргаад Тэхёнтой танилцсан сараасаа хойш хэдий хугацаа өнгөрснийг тоолох ажээ.
"Танилцаад... нэг жил гаран болж байна" хариулаад удаагүй байхад Ким хатагтай "Одоо хэдэн сартай вэ? Хүү юу? Охин уу?"
ŞİMDİ OKUDUĞUN
Rᴀʙʙɪᴛ
Romantizm"Хөөе бүлтгэрээ?!" "Нэртэй хүнийг нэрээр нь дуудаж сураач!" "Харин тэгээд нэрээр чинь л дуудаж байна шд"