Намжүүн жин хоёр унтаагаараа байх бяцхан Тэхёныг хөтлөн алхах бол Тэхёны толгой догонцон унтчих гээд байсанд барны зурагтай цамцтай өхөөрлөм бяцхан хүүг Намжүүн тэврэн алхав. Түүний хажууд Жин инээмсэглэн хүүгийнхээ жижигхэн хамар дээр үнсхэд Тэхёны хамар сарталзана.
Тэд Хусог болон Юнгигийн гэрийн гадаа ирэхэд Тэхён унтсаар харин шүлс нь Намжүүний цамцыг норгоод амжсан байв.Хаалга онгойлгосон Хусог хормогч зүүсэн байхаас гадна гартаа хоолны халбага барин инээмсэглэн зогсоно.
"Өө ирчихсэн үү оролдоо" гэхэд Жин цэцэг бас тоглоом өгөн "өлсөж үхлээ хоол чинь болж байна уу" гэсээр ороход Хусог Намжүүнаас Тэхёныг аван "болж байгаа чи ороод гүйцээчих би Тэхёныг Жиминий өрөөнд унтуулчхая" гэсээр цааш явхад Жин толгой дохин гал тогооруу харин Намжүүн буйдан дээр зурагт үзэн суух Юнгирүү явав.
Намжүүн Юнги хоёр элдвийн зүйл ярин инээлдэх бол Хусог Тэхёны шүлсийг арчаад газар тоглож байгаад унтчихсан Жиминий хажууд хэвтүүлэн юм нөмрүүлээд гарч ирэв.
Дахин хонх дуугарахад Юнги очин тайлав. Энэ удаад бангпидм болон түүний эхнэр инээмсгэлсээр орж ирээд амаа ангайн зогсох Жонгүгийг түлхэн оруулаад "нилээн дүрсгүй золиг шүү үймүүлээд эхэлбэл бөгсөн дээр нь алагдаад аваарай" гээд цүнхтэй хувцас өгөхөд Юнги Жонгүгийн толгойг илээд орохыг урьхад Жонгүгийн аав толгой сэгсрэн "үгүй дээ бид хоёр их яаруу явна цагын дараа онгоц нислээ Жонгүгийг сайн харж байгаарай" гээд хоёулаа Жонгүгийн дух болон хацар дээр үнсээд яваад өгөв.Юнги Жонгүгийг дагуулсаар том өрөөнд орж ирэхэд Намжүүн хацраас нь чимхэн "яасан эгдүүтэй золиг вэ? Хэдэн настай билээ" гэхэд Жонгүг 3н жижигхэн хуруугаа гозойлгов.
Хоол болж Тэхён Жимин хоёр ногоорсоор харин Жонгүг ширээнийхээ араас харагдахгүй амьтан цэнхэр өнгөтэй аягандах хоолоо асгаж цутган иднэ.
Харин аавууд маань дуу шуу болон нэгнийгээ хэзээний жаахан хүүхдүүд мэт шоолон чадсаар оройн хоол дуусах дөхөж байхад Жиминий өрөөнөөс уйлах дуу хaдаж гарав.
Жин сандран очтол Тэхён сэрчихсэн харин Жимин нүдээ нухалсаар сууна. Уйлаад байсан хүүхэд нь мэдээж Тэхён танихгүй газар сэрсэндээ аавууддаа хаягдчихаж гэж бодоод орилж гарсан байв.Хурдхан очоод Тэхёныг тэврэн авхад Тэхён жижигхэн гараараа хүзүүгээр нь ороон тэврэв. Жиний араас Хусог Юнги хоёр ч орж ирэн нүдээ нухлан суух Жиминийг тэврээд "бяцханаа сэрчихсэн үү" гэхэд Жимин Тэхёнруу харсаар толгой дохив.
Жимин Тэхён хоёрын нүүрийг угаан ширээний ард зэрэгцүүлж суулгаад Жиминд шар дэгдээхийний зурагтай харин Тэхёнд барны зурагтай аяганд хоол хийж өгөхөд хоёулаа асгаж цутган нүүр хацартаа наасаар хоолоо идсэн ч юм байхгүй дуусгав.Орой хоолны дараа аавууд маань жаахан юм уун хөхрөлдөн харин хүүхдүүдэд нэг нэг банантай сүү атгуулаад Жиминий өрөөнд тоглоомуудыг нь тарааж өгөөд орхичихсон байв.
Жонгүг эхлээд томоотой гэгч нь сууж байсан ч дасаад ирхээрээ Тэхён Жимин хоёртой ана мана үзэлцэж гарав.
Энэ дундаас Тэхён хамгийн дуу шуу ихтэй байх бол Жонгүг нэг санаа гаргаж ирсэн нь нуугдаж тоглох.Тэхён ялагдан нүдээ хөөрхөн гараараа таглан зогсоход жонгүг жимин хоёр өрөөнөөс гаран гүйцгээв.
Жонгүг орон доор нуугдсан бол жимин газар завилаад сууж байсан юнгигийн гэдсэнд нуугдчихав. Цамцан доор нь хамаг биеэ эвхрээд нуугдчихсан болохоор юнги яг л том гүзээтэй мэт харагдана.
Аавууд нь шоолон хөхрөлдөж илүү гарчихсан жижигхэн хөлийг нь гижигдхэд жиминий ход ход хийтэл инээх нь бүх хүмүүсийг аз жаргалд умбуулна.Ингэж л гурван бяцхан чөтгөрүүд маань салшгүй найзууд болсон юм. Нэгийг нь аваад явчихвал ус агаар мэт л дутагддаг салшгүй найзууд.
Тэдний гэнэн томоогүй хүүхэд насны хөгжилтэй явдлууд одооноос эхэлж байна.Yooy bi yu bicheed haychihwaa. Haha. Taalagdahgvv ym b hleerei.