Жимин сургуулийн хойно байдаг сагсны талбай дээр сагс тоголж байгаа нэгэн гайхамшигтай өндөр залууруу тасралтгүй ширтнэ.
Гараа шанаан дээрээ тавиад хүнд хүнд санаа алдан тэр өндөр дэлдгэр чихтэй залууруу ширтсээр бараг хайлж урсаж байв.
Жиминий нүд аль хэдийн бундан хэлбэртэй болчихсон тэнэг инээн сууж байтал залуусын тоглоом дууссан бололтой тэр залуу хөлсөө арчсаар жиминрүү дөхөж ирэв.
Жимин сандран зүрх нь бэлбэгнээд өөрөөсөө хэд дахин өндөр залууруу ширтсээр байв.Тэр залуу юм хэлж байгаа бололтой ам хөдөлөж байсан ч жиминд юу ч сонсогдсонгүй.
"Хөөе чи миний цүнхэн дээр суучихсан байна" өндөр дэлдгэр залуу хэлхэд жимин цочин хурдхан босов.
Залуу жиминрүү харж инээсээр цүнхээ аван урссан хөлсөө арчаад жиминрүү харан "яасан миний нүүрэн дээр юм наалдчихаж уу" гэхэд жимин гараа савчин "үгүй ээ зүгээр байна" гэхэд залуу тонгойн жиминий өндөртэй тааруулан зогсоод "чи их өхөөрдөм юмаа чамайг хэн гэдэг вэ" гэхэд жимин сандран "жимин пак жимин гэдэг" гэхэд залуу толгой дохин "сайн уу намайг чанёол гэдэг танилцсандаа таатай байна тоорой минь" гэсээр үсийг нь сэгсийлгэв.Жиминий дээшээ харсаар чанёолын үзэсгэлэн гоог биширнэ.
Хоолой нь үнэхээр бүдүүн сөөнгө дүү байсанд жиминий зүрх шиг л хайлж урсаж байв.Чанёол хувцасаа өмсөнгөө жиминрүү харан "юу гээч чимчим чи хүсвэл надад туслаад өгөхгүй биз" гэхэд жимин хурдан толгой дохин "ТЭГИЙЛДАА" гээд чанга орилчхов.
Чанёолын нүд томрон гайхаж байснаа инээд алдахад жимин амаа даран хацар нь улайчихав."Бурхан минь чи их өхөөрдөм юмаа" гэсээр чанёол хацраас нь чимхэв.