Жимин жонгүг хоёр кино театрт тахёныг хүлээн сууна. Кино эхлэх цаг нь аль хэдийн болчихсон ч тэхён ирээгүйл байв.
Жимин попкорноо бараг бүгдийг нь идээд дуусчихсан байв.
Яахав манай жиминий гэдэс байнга өлсөж байдаг юм хойно.
Жонгүг тэхёныг хүлээн ийш тийшээ харж байгаад жиминрүү хартал жимин попкорноо амруугаа чихэн амаараа нэг нялчихсан суухыг хараад жижигхэн гарлуу нь цохин "байнга л өлсөж байх юм чиний наад ходоодонд гуйлгачин суучихсан байдаг юмуу хэвийн хэмжээнээс арайл их идээд байна даа муу тоорой" гэхэд жимин амаа арчаад "тэгээд яадаг юм чиний гормон хэвийн хэмжээнээс илүү их ялгардаггүй билүү" гэхэд жонгүг жиминий духруу няслаад "донгос муу тоорой минь" гээд дахиад л үүдрүү ширтнэ.Олон хүн дунд инээлдсээр орж ирэх тэхёныг олж хараад жонгүг босон гараа даллах гэтэл тэхёны хажуугаас нэг охин сугдсан байв.
Сайн харвал жаахан байхад тэхёны өдөөд уйлуулаад байдаг байсан урт хар үстэй үнэхээр хөөрхөн охин байж таарав.
Жонгүг хүнд хүнд гишгэлсээр тэхён дээр очход тэхён сандрана.Жонгүг шуудхан тэхёны гарнаас татан өөртөө наагаад "хэн бэ? Тэхёнтой юу хийж байгаан" гэхэд охин ичингүйрэн инээгээр урт үсээ чихнийхээ ардуур хийн "тэхён уббатай илүү дотно болох гэсэн юм. Чи найз нь биздээ намайг жиёон гэдэг" гээд гараа сунгахад жонгүг гараас нь барилгүй "би тэхёны найз залуу нь тэхён чамд хэлээгүй хэрэг үү тэр гэй" гэхэд охины царай сонин болон тэхёнрүү тийм үү гэсэн харцаар хархад тэхён ангалзан гараа савчна.
Жонгүг үргэлжлүүлэн "тэхён бага байхдаа өмдөндөө баагаад машинаар нэг үмхий тарьж билээ чамд хэлсэн үү" гэсээр чанга инээхэд жиёон үсээ хаялсаар жонгүг рүү муухай харан яваад өгөв.