43:Хоёр навч

1.7K 217 8
                                    

Юнги хусог хоёр жиминийг дагуулан үнэтэй ресторанд орон цонхруу харсан ширээнд суув.
Жимин ийм газар орж үзээгүй учир биеэ бариад аавийнхаа ардуур ороод байв.
Ихэнх хүмүүс үнэтэй хослол өмсөж эмэгтэйчүүд нь ганган даашинд өмссөн байв.  Хоёр аав нь хүртэл хослолтой үнэхээр дэгжин царайлаг харагдаж байхад жимин өнөөх дэгдээхийний зурагтай шар цамц тэгээд хар өмд өмсөөд кет өмссөн байсан учир ичсэндээ газарыг гаваар яваад орчихсонгүй.

Жимин аавийнхаа цамцнаас татан "ааваа зүгээр түргэн хоолны газар очий тэхүү энд чинь их ганган хүмүүс байна та надад гоё хувцас өмс гэж хэлэхгүй яасан юм" гэсээр хошуугаа унжуулхад юнги булцгар хацарнаас нь чимхээд "чамд тийм хувцас байхгүй биздээ зүгээр дээ тооройхон минь урагшаа хараад цэх суу" гэхэд жимин ичсэндээ ч тэр үү бөгтийсөөр суув.

Жиминээс ч ганган хувцас өмссөн зөөгч ирэн захиалга авхад хоёр аав нь меню харахгүйгээр сонин сонин нэр хэлэв.

Жимин хараад ч ойлгохгүй тул тэнэг инээн "их хэмжээтэйгээс нь" гэхэд зөөгч гайхан хархад хусог өмнөөс нь санаа зовон өөр хоолны нэр засан хэлээд явуулав.

Удалгүй хоол ирхэд жимин золтойл ирүүгээ газар шүргүүлчихсэнгүй том тавагны голд хоёр ширхэг навч хоёр талд нь хутга сэрээ халбагыг эгнүүлэн тавьсан байхыг хараад толгойн иргэн аавруугаа харвал хутга сэрээг мэрэгжлийн гэмээр хэрэглэнэ.

Жимин дуурайж хийх гэсэн ч чадахгүй мунгинж байгаад сүүлдээ залхан "аааахххх энэ муу хоёр навчийг чинь юугаар ч идсэн яадаг юм" гээд чанга хэлчихэв.

Хүмүүс жиминрүү сонин хархад жимин хошуугаа унжуулсаар халбага аван нэг том хутгаад л амруугаа хийчив.

"Дуусчихлаа өөр амны зугаа гаргачих юм байна уу" гэхэд юнги толгой сэгсрэн духаа алагдав.

𝐂𝐇𝐈𝐌 𝐂𝐇𝐈𝐌Donde viven las historias. Descúbrelo ahora