Жонгүг сэхүнтэй уулзахаар зам гаран алхаад байрных нь урд ирээд гүнзгий амьсгаа аван хонхыг нь дарав.
Нилээд удаж байж хаалгаа тайлахад жонгүг баярласан ч удалгүй инээмсэглэл нь замхарна.
Лухан буюу сэхүнтэй анх танилцахад цуг явж байсан залуу сэхүнийг уйлуулаад хаясан гээд байсан тэр хүн нүцгэн сэхүний ардаас гарж ирхэд жонгүг гайхан "ахаа энэ хүн энд юу хийж байгаа юм бэ? Та хоер" сэхүн луханийг үлдээн өөрөө гарж ирээд хаалгаа хаан жонгүгийн халаасруу мөнгө чихэн "эндээс яв одоо надтай дахиж уулзах гэсний хэрэггүй би лухантай учираа олчихсон болохоор чиний хэрэг надад байхгүй" гээд орох гэтэл жонгүг гараас нь татан зогсоогоод "яагаад" гэхэд сэхүн санаа алдаад "уйдаад хэрэгцээгээ хангах гэж одоо болсон уу нөгөө уйланхай найз залуу дээрээ оч" гээд гэрлүүгээ ороод хаалгаа тас хийтэл хаав.Жонгүг уурандаа хаалгыг нь балбаж хэдэн цаг зогссны эцэст цагдаад баригдан эрүүлжүүлхэд оров.
Жимин сандарсаар цагдаагийн газар ирээд жонгүгийг сулалуулан гарж ирээд "юу болохоо байчих аав тэхёныг яаж байгаа юм" жимин зандрангүй асуухад жонгүг шууд л уйлаад эхлэв.
"би тэр новшид хайртай байтал өөлдгүй амьтан" сүүлдээ нус нь гоожоод хүмүүс хачин хараад ирэхэд жимин жонгүгийн толгойг сугандаа хавчуулаад гудамж уруудан алхаж эхлэв.