Жонгүг жиминд зориулан юнгитэй хамт яваж хос гурван цамц авав.
Замаараа жиминий дуртай зайрмаг чихрийг нь аван гэртээ орж ирэв.Жонгүг инээмсэглэсээр жиминий урд ирэн цамц баахан чихэр зайрмагаа өгөөд жиминий хацар дээр үнсэн "намайг уучлаач жимин аа би дахиж хэзээч тэгэхгүй ээ би чамайг хамгаална" гэхэд жимин чихэр зайрмагаа шууд газар хаян хос цамцаа хараад жонгүгийг тэврэн авав.
"Жонгүг аа хайртай шүү би дахиж уурлахгүй ээ" гээд чанга тэврэнэ.Оройн хоолны дараа жонгүг жимин хоёр машин уралдуулан гэрээр нэг инээд хөөр болон тоглож нөгөөл нэг ёсоороо гэрээ буулгаж байв.
Юнги компьютерээ тэвэрсээр жонгүгийг өвөр дээрээ суулгаад "аав ээж нь ярья гэж байна" гэхэд жонгүг аав ээжийгээ олж хараад тэр дороо уйлчихав.
"Ааваа ээжээ би таныг санаад байна" гэсээр уйлахад жонгүгийн ээж "удахгүй ээ хүү минь би ч бас чамайгаа их санаж байна миний хүү их үймүүлж болохгүй шүү аав ээж хоёрыгоо томоотой хүлээж байгаарай" гэхэд жонгүг толгой дохингоо уйлна. Жонгүг хэтэрхий их санасан бололтой.Жимин жонгүгийн нулимсыг арчаад "битгий уйлалдаа жонгүг аа" гэсээр өөрөө дагаад уйлах шахав.
Жонгүг хэдэн цаг ээж аавтайгаа ярьж суусаар орой болгон өмнөхөөсөө илүү жаргалтайгаар инээмсэглэнэ.