Жимин жэксонтой нэг ч үг солилгүй нилээд удсан байв.
Жэксон ч жиминийг хүн чинээ бодолгүй хажуугаар нь мөрлөөд зөрнө.Жиминийг зайрмаг долоосоор явж байтал жэксон жиминийг хүчтэй мөргөөд унагаачихав.
Жимин идэж байсан зайрмагаа нүүрэндээ нялчихсан тул ичсэндээ газар унасан чигтээ суусаар байсанд жэксон шоолон "хөөе азгүй амьтан минь замаа харж яваач нүүрэндээ зайрмаг нялчихаад байж байгааг нь яг л нэг тоорой" гэсээр чанга чанга инээхэд хэдэн гайзууд нь ирэн жиминийг хараад бас шоолж эхлэв.
Жимин хариугүй уйлах гэхэд нэг найз нь мөрлүү нь түлхэн "яасан жулдрай минь уйлах гээд байгаамуу" гэхэд жэксон өмнө нь өвдөглөн суугаад "хөөе тоорой минь уйлаач тэгээд уйлалдаа алив харья гэсээр хөлрүү нь өшиглөхөд жимин тэвчилгүй жэксонд хэтэрхий гомдсондоо уйлчихав.Жэксон болоод найзууд нь шоолон инээлдсээр цүнхыг нь өшиглөн доторхийг нь тараан түрүүвчнээс нь мөнгийг нь аваад шүлсээ хаях нэг нь хаяж цохих нэг нь цохьсоор яваад өгөв.
Жимин нүүрэн дээрээ наалдсан зайрмагийг арчаад босон юмаа цуглуулж байтал тэхён гүйгээд хүрээд ирэв.
"Жимин зүгээр үү яасан чамайг дээрэлхээд байгаа юм уу" гэхэд жимин хошуугаа унжуулсаар тэхёны энгэрт наалдан уйлж гарав."Тэр миний анхны хайр байсан" гэхэд тэхён толгойг нь илэн "тайвшир даа угаасаа анхны хайр бүтдэггүй" гэв.