4:Өөдгүй жонгүг

2.1K 306 12
                                    

Аавууд болон гурван тоорой нар хамтдаа далайн эрэгээр зугаална.
Тэхён жимин хоёр элсээр хэлбэр үүсгэн байшин барьж байхад жонгүг цаана хүүхэд дээрэлхээд завгүй байв.

Юнги хусог хоёр наранд биеэ шаран хэвтэх бол намжүүн жин хоёр биеэ биенээ ноолоод үнсэлцэн нялуураад завгүй байв.
Мэдээж хүүхдүүдээс далдуур хийж байгаа юм.

Жимин байдагаараа хичээн байшин үүсгээд тэхёнд гайхуулан бөөн хөөр баяр болоход жонгүг ирэв.
Жимин жонгүгт харуулан "жонгүг аа би элсээр байшин барьсан" гэхэд жонгүг дахиад л духруу нь няслан "тэнэг жимин ийм байшин байдаггүй юм" гээд байшинг нь өшиглөөд нураачихав.
Жиминий нүдэнд нулмис хурж ирээд нугсан хошуу нь унжин уйлахаас наагуур зогсож байтал тэхён толгойг нь илээд "жимин аа битгий уйлалдаа хоёулаа дахиад барьчихъя би чамд илүү томыг барьж өгнөө" гэхэд жимин жонгүгрүү хэлээ гарган "өөдгүй жонгүг чи муухай за" гээд тэхёныг даган явхад жонгүг хошуугаа цорвойлгсоор үлдэв.

Тэхён жонгүг жимин хоёртой ээлжилж тоголсоор гүйж байхад жимин жонгүг рүү хэлээ гаргаад цааш хараад суучихав.

Жонгүг жиминий урд ирээд гартаа барьж байсан өтөн чихэрээ сунгаад "жимин аа намайг уучлаарай май энэ чихрийг ав" гээд туулайн хоёр шүдээ гарган инээхэд жимин тэр дороо баярлан чихрийг нь аваад жонгүгийг хөтлөн элсээр байшин барив.

𝐂𝐇𝐈𝐌 𝐂𝐇𝐈𝐌Où les histoires vivent. Découvrez maintenant